Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл өнөөдөр дуусна

Хичээлийн шинэ жил эхлэхэд гуравхан өдөр үлдлээ. Энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхлэн өнөөдөр /2020.08.28/ 17.00 цагт хаагдахыг албаныхан мэдээлжээ.

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандана уу.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэхдээ “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар судлах хичээлдээ бүрэн хамрагдана. Энд аль нэг хүүхдийг нь сонгох, хоцрох асуудал үүсэхгүй. Дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй байна. Гадаадаас ирж буй иргэдээс вирус илэрч, тоо нь нэмэгдсээр байна. Бид ийм эрсдэлтэй нөхцөлд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ярьж байна. Монгол Улс одоогийн байдлаар коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй, бүрэн хяналтад байлгаж байна. Энэ үед хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага үүсч байгаа билээ.

Нэг ангид хүүхдүүд хоорондоо 1-1.5 метр зайтай сууна. Энэ зайг барихад анги танхимын багтаамж ямар байгаа билээ. Нэг ангид 20 орчим хүүхэд л суулгах боломжтой. Тиймээс танхимаар хичээллэх өдрийн тоо болон судлах хичээлийн тоог бууруулах зохицуулалт хийж байна. Шинэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуульд сурах 683 мянган хүүхэд танхимын сургалтад бүрэн хамрагдана. Гэхдээ сум, баг, тосгон, хөдөө орон нутгийн сургуулиудад сурагч хоорондын зайг баримталж, танхимын сургалт хэвийн үргэлжилнэ” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж