Хөл хориогүй монголчууд | News.MN

Хөл хориогүй монголчууд

Хөл хориогүй монголчууд

Хөл хориогүй монголчууд

Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахал золоор Монголыг дайраагүй. Энэ бол өнгөрсөн хугацаанд төр засгаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хүн бүр хариуцлагатай байж чадсаны үр дүн.

Гэвч аюул ард хоцроогүй, бид тайвширах болоогүй. Засгийн газраас нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилээ хаах шийдвэрээ есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан боловч дэлхийн улс орнуудтай харьцуулахад монголчууд хөл хориогүй, эрх чөлөөтэй байна.

Амны хаалтгүй гадуур сэлгүүцэж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах гэсэн эцэг эх, хүүхэд багачууд зах худалдааны төвүүдэд ёстой л олноороо нэг дор бөөгнөрч буй. Нэгдүгээр сараас хойш үүдээ хаагаад байсан бар, караоке ч бас хөл гишгэх зайгүй хүнтэй. Урлаг соёлын арга хэмжээ ч бас тасарсангүй. Энэ мэтчилэн монголчууд халдварыг дотооддоо алдаагүй хэмээн тайвширч улам хэнэггүйтсээр маскаа ч мартжээ.

Олон нийтийн газар, гудамж талбай, зах худалдааны төв, нийтийн тээвэрт маск зүүсэн хүн ховор. Нийтийн тээвэрт таван хүний хоёр нь л масктай. Амны хаалтгүй нэгэн дэргэд нь ханиалгасан ч тоохоо больжээ. Зах худалдааны төвүүдэд бол масктай хүн өдрийн од шиг дүр зураг угтаж буй. Эрүүл мэндийн яамнаас иргэдэд өдөр бүр “амны хаалтаа зүү, ариун цэврийг сахь” , “олон хүн цугласан газарт бүү оч”, олноороо бүү цугла гэж өдөр бүр сануулсаар байгаа ч монголчууд дүлий дүмбэ оргисон нь энэ. Амны хаалтгүй яваа иргэдээс маскаа яагаад зүүгээгүйг асуувал ихэнх нь уурлах өнгө аястай. Цөөн хүн л маскаа машиндаа мартчихаж, цүнхэнд байна, халууцсан гэх шалтгаан хэлж буй.

Угтаа бол төрийн анхааруулга санамжийг зөрчиж, амны хаалт зүүхгүй яваа иргэнд хариуцлага тооцъё гэхээр  Зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Бусад хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тахал баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил Монгол Улс дотроосоо коронавирусийн халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй.

Бид нэг л удаа алдаа гаргавал халдварыг дотоодод алдах аюултай. Цар тахлын аюултай халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 мянга 760 хүн халдвараар өвчилнө гэсэн тооцоо бий. Хэрэв дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө, Европын орнуудаас хангалттай харсан.

Агаар дусал, шүлсээр дамжин халдварладаг цар тахлын хэмжээнд хүрээд буй эл өвчний эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах цорын ганц найдвартай арга нь маскаа зүүх.

Намрын сар хурим найрын сар гэдэг бөгөөд хот, хөдөөгүй хурим найр өргөн болж, хоорондын хамгаалалт, олон хүн нэг дор цуглуулахгүй гээд хорио цээрийн дэглэм мөрдөж байгаа хүн үндсэндээ алга. Хаана хүн бөөгнөрч, олноороо байж болох бүх газарт халдвар хамгааллын дэглэмгүй, хөл гар уралдан худалдаа, наймаа хийж, уулзаж, наргиж, хуримлаж, зугаацаж байна.

Харамсалтай нь Монголын хууль гурав хоног гэгчээр коронавируст халдварын сургаар маскгүй яваа нэгнээ нүд үзүүрлэж, гудамж талбайд шүлсээ хаях нь бүүхэл найтаахаасаа хүртэл эмээдэг байсан тэр ухамсар, хүн бүрийн өмнө хүлээсэн үүргээ монголчууд ёстой л мартсан бололтой.

Гэтэл монголчуудаас бусад улс орнуудад цар тахлын айдас одоо ч арилаагүй, хөл хорионы дэглэмээ сулруулаагүй, иргэд нь амны хаалтаа зүүж буй. Эсрэгээр нь бид хилээ хааснаас бусдаар цар тахлыг мартаж хөл хориогүй эрх чөлөөтэй байна.

Уг нь амны хаалт зүүж,  ариун цэврээ сахих, олон хүн цугласан газарт очихгүй байх нь заавал бусдаар шаардуулах зүйл биш, хүн бүрийн үүрэг, ухамсар.

Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол тахал та биднийг ангуучлаад эхэлж мэднэ. Аюул бидний ард хоцроогүй гэдгийг өнөөдөр Монголд гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 300 тохиолдол ч сануулсаар байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ааги 2020-08-28 202.126.88.208

Франц эр 500 хүнтэй хавьтсан гэж хэвлэлд бичиж байсан. Яагаад тэр үед нэг ч хүн халдвар аваагүй байх вэ? Засгийн газар сайн ажилласан бол халдвартай хүн тэгж зугаалах уу? 11 сарын сүүлээр бараг бүгд халуурч өвдөөд саримистай адууны шөл мооданд орсон, тэр корона биш үү? Гадныхныг оруулахгүй ч Монголчууддаа хилээ нээмээр юм, өөрсдөө аргаа олоод хүрээд ирнэ ш дээ. Хүний газар өлсөж үхэхдээ тулж байгаа хүн олон бий шүү

Avatar

Өвгөн Балдан 2020-08-28 64.119.17.221

Сэрэмжлүүлэх нь маш зөв. Дэлхийн улс орнуудын энэ тахалд хэрхэн нэрвэгдэж байгааг харсаар байж хэнэггүйтэж огт болохгүй. Олон хавар нэгэндээ гэж дээдсүүд зүгээр нэг хэлээгүй байх. Би эдийн засаг мэдэхгүй ч олонхи хүмүүс өлсөж байгааг нүдээр харж эмзэглэж байна. Энэ асуудалд төр засаг анхаарах ёстой. Маш зөв гарц байж л таараа.

Avatar

Зочин 2020-08-28 103.26.193.34

Эдгэсэн хүмүүс дахин өвчлөөд байна гэдэг л болгоомж илүүдэхгүйг харуулж байна. Маскаа зүү, гараа сан угаа, ариутга, олон хүн бөөгнөрсөн газар явахаас зайлсхий!!!

Avatar

MGL 2020-08-28 103.26.194.65

Үнэхээр тэнэг хүмүүс ямар олон юм бэ?…Сүржигнэлээ гэж загнаж байгаа юмнуудыг нэг дор цуглуулаад дураар нь орхиод үзэх юмсан. Корона тусчихаад яаж байхыг нь харах юмсан…Яасан юм ойлгодоггүй усан толгойнууд вэ?….Эсвэл хүмүүсийг турхирч байгаад монголчуудыг сүйрүүлэх гэсэн гадны хорлон сүйтгэгч, тагнуулууд л ийм юм бичиж байгаа байх…Монголчууд минь сонор сэрэмжээ хэзээ ч бүү алдаарай даа!!!

Avatar

Зочин 2020-08-28 103.229.120.242

Нээрэн дотооддоо алдаагүй нь үнэн л юм бол юундаа хамаг бизнес, сургуулиудаа хааж сүржигнээд байгаа юм. Хилдээрх хяналтаа илүү сайн чангалаад дотооддоо хэвийн л баймаар юм даа

Avatar

Суугч 2020-08-28 192.82.64.190

Хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө өөрсдөө хичээж маскаа зүүцгээгээч

Avatar

Зочин 2020-08-28 59.153.115.31

Сарангэрэл чавганцын гавъяа гэж юу ч байхгүй өдий насалчаад юмны наадах цаадахыг үнэн худлыг олж сурцгаа. Харин ч хараа хяналтгүй төсвийн мөнгийг их үрсэн . Өаримт нотолгоогоо гаргаж өгөхийн байгаа биз

Avatar

Зочин 2020-08-28 202.9.40.40

яанаа ямар гутармаар юм бэ. энийг уншаад 32 мянган хүн үхнэ гэж ойлгодог ард түмэнтэй байхад юун хөгжил вэ, ёстой нөгөө хээр гэр бариад хажуудаа нүхэн жорлон ухаад амьдарч байхдаа таарсан хүмүүс юмаа

Avatar

Зочин 2020-08-28 192.82.70.212

Zugeer l surgaar n ali hediin uhchihsen sh de.

Avatar

хүннү 2020-08-28 202.179.25.91

Зөв л сэдэв хөндөж. ЫМуу нэртэй луу данстай Төр засгийн ачаар өнөөдөр энэ аюулт өвчнөөр нэг хүнээч алдаагүй өдтийг хүрлээ. Эрт арга хэмжээ авсны сайн тал энэ. ЭМЯ, ХӨСҮТ, ЦТЭ-н эмч сувилагч нарт баярлах ёстой. Энэ Баттулга яагаад энэ хүмүүсийг шагнаж урамшуулахгүй байна. Нямхүү эмчид “Монгол улсын баатар” өг. бусдад гь гавьяат өг. Сарангэрэл сайды гавьяа маш их шүү, түүнийг мартаж болохгүй.

Avatar

Зочин 2020-08-28 59.153.115.31

Эргүүтээд баыгаарай

Avatar

зочин 2020-08-28 103.143.41.2

Маш зөв юм бичжээ. Одоо бид нар хамгийн хариуцлагатай байх цаг үе ирж байгаа гэдгийг анхаарах ёстой шүү. Өөрийн эрүүл мэндээс гадна бүхэл бүтэн улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах талаар ухамсарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-28 202.9.46.34

Логик сэтгэлгээ гэж юм Монголд алга. Нэгэнт дотоодод халдвар тархаагүй нь батлагдчихаад өчнөөн сар өнгөрч байхад сүржигнэсэн хэвээр, жижиг бизнесүүдийг хааж хорьсон, хүүхдүүдийг боловсролоор нь хохироогоод дууссан. Нэгэнт гаднаас ирж байгаа хүмүүсээ хаана ч байхгүй 35 хоног тусгаарлаж хянаж байгаа бол энэ хийрхлээ зогсоох ёстой. Байнга маск зүүвэл зүрх судасны өвчтэй, даралт ихэсдэг, багтраа зэрэг өвчтэй хүмүүст маш аюултай. Уушиг нь сайн хөгжөөгүй бага насны хүүхдүүд уушиг муутай болно.

Avatar

Зочин 2020-08-28 202.131.234.194

12наснаас доошхи насны хүүхдүүд мөн багтраа болон зүрх судасны өвчтэй хүмүүс маскгүй зорчих эрхтэй бөгөөд бусад нь УОК, ЭМЯ-гаргасан журмын дагуу маск зүүх ёстой. чи битгий хийрхээд өвчтэй хүнд маск албаар зүүлгэж байгаад а**х гээд байга юм шиг донгосоод бай эргүү мал чинь

Avatar

Irgen 2020-08-28 202.55.188.90

Eruul mend bhd busad n bolno .tor zasag maan sain ajillasnii huchind bid iim bn gj bodjiino .ard tumen maan maskaa sain zuugeed sergiileh n chuhal .muu buhen holuur ongoroh boltugai

Avatar

Зочин 2020-08-28 202.9.46.149

Тэгээд эрүүл саруулаараа үхэж сөнөж далд орох уу

Avatar

Зочин 2020-08-28 203.91.115.43

Зөв зөв .

Avatar

иргзн 2020-08-28 202.179.27.143

Үнэн ш дээ

Avatar

хт 2020-08-28 66.181.167.239

Бухын хүзүүн дэх хонх… гэдэг шиг болоод байна. Яагаа ч үгүй байхад хүмүүсээ айлгаж, залхаачихаад. Одоо бол энэ "айлгах ажиллагаа"-наас чинь бүрэн залхсан байна.

Avatar

Зочин 2020-08-28 202.179.24.192

Үнэн юм бичсэн байна. Нэг л алдвал Монголын анагаах ухаан дийлэхгүй. Тэгээд монголчууд чаддагаараа эмч нарыгаа харааж зүхээд л, эсвэл х***а э****з хурлийзаар нь дуудаад эхэлнэ. Япон Coлонгос Америк Итали Франц Англи гэээд өндөр хөгжилтай орнуудын эмч нар дийлэхгүй цөхөрч байхад айдаггүй, морг оршуулгын газар дүүрч байхад сургамж авдаггүй хэнэггүэ бөгөөд тэнэг монголчууд юмаа

Avatar

Зочин 2020-08-28 202.9.46.149

Энд тэндэхийн мооргууд, хүүр тавьдаг газруудаар үхсэнээ хийж, юугаа хайж доншуучилж явсан нохой вэ? Тэгээд дүүрэн байна уу? Тэндээ үлдэхгүй үлийгээ хийх гэж наашаа буцаж ирсэн юм? Чам шиг ийм хийрхсэн юмнууд өвчин зовлонгоор далимдуулж ашиг хонжоо хайж хүн амьтныг хий айдаст автуулснаас болоод ард түмэн амьдрах аргагүй болж улс орны эдийн засаг сэхэл авахааргүй уналаа. Хамгийн гол нь хүүхдийн сургуулийн асуудал хувьсгалын өмнөх үе рүүгээ орлоо. Өөр яаж энэ ард түмнийг хорломоор байна?

Avatar

Зочин 2020-08-28 139.5.219.21

Маск зүүж сурвал бид наад зах нь хотын агаарт байгаа энэн их тоос машины утаа тортогоос уушгаа хамгаалж ханиад харшил тусах нь маш их багасдагийг маск зүүсэн энэ хэдэн сар харуулсан.Манай эрүүл мэндийн байгууллага олон удаа зүүх маскийг монгол хүний нүүр хэмжээнд тохируулж чанартай материалаар хийлгэх үйлдвэрлүүлэх талаар анхаарах, юуны өмнө дэлгүүр эмнэлэг сургууль нийтийн тээвэр зэрэг газарт байнга маск заруулж маскгүй хүнд үйлчилдэггүй болгох арга хэмжээг юуны өмнө авмаар байна.

Avatar

дэмий зүйлээр хүмүүс түгшээгээд яахавдээ. 2020-08-28 202.131.239.166

Одоо хангалттай. Бид тусаагүй, тусахгүй. Маск энэ тэр гээд энэ ханиадаар далимдуулж энэ хэдэн иргэдийнхээ тархийг угаагаад яахавдээ. Дайны хажуугаар дажин гэдэг_

Avatar

анхаар! 2020-08-28 192.82.69.54

Бид дотооддоо алдвал Монголын хүн амын доор хаяж 1% буюу 30 гаруй мянган хүн үнэнг хэлэхэд хорвоог орхино бид дэндүү хэнэггүй байна.Дэлгүүр зах бүр эмнэлэгүүдэд масктай хүн ховордсон нь бидний монгол зан гэж хэнэггүйдэх нь юу л бол!!Энэ сэтгүүлч зөв сэдэв хөндөж санаа зовнон бичжээ.

Avatar

Зочин 2020-08-28 202.21.108.234

Битгий ингэж санаан зоргоороо бичиж байгаач дээ. Хүн амын нэг хувь дор хаяж үхнэ ч гэх шиг. Тэгээд яагаад 1 хувь үхээд байгаа юм бол Хятадад 14 сая үхээгүй юм бэ, Америкт 3.8 сая үхээгүй юм бэ, дэлхийн үгээгүй ядуугаараа алдартай Энэтхэгт ч 14 сая хүн үхээгүй л байна. Дэлхийн хэмжээнд 834 мянган хүн коронагаар үхсэн байна. Битгий ингэж дэгсдүүлж бай. Иймэрхүү амныхаа зоргоор цуурагчид ичдэг болоосой.

Avatar

Зочин 2020-08-28 202.9.46.149

Энэ коранагаар хожсон хүмүүс гэвэл улс төрчид нарийн ярьвалтэр нэг намынхан. Тэд "халдвар ойрхон байна, хаалга үүдээ хаая", "биднийг л сонгохгүй бол балрана" гэж ард түмнээ айлгаж байгаад сонгуульд үнэмлэхүй ялж авсан. Харин ард түмний амьдрал уруудан доройтож, улс орны эдийн засаг элгээрээ хэвтсэн. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр. Одоо энэ эдийн засгийн хямралаас эдийн засгаа аврах вэ гэдгийг ярихын оронд яаж цаашдаа ард түмнээ улам түгшүүрт автуулж нүднийхээ харцаар байлгах гээл

Avatar

Зочин 2020-08-28 202.126.88.213

Короногоор өвчилсөн хүмүүсээс хамгийн багадаа 1%-нас барна гэсэн статистик байгаа шүү

Avatar

Зочин 2020-08-28 202.126.89.12

Ярьж бгаа юмаа эхлээд ойлгосон уу,нийт хүн амын 1% гээгүй өвчилсөн хүмүүсийн 1% гэдэг өөр тоо шүү

Avatar

nuudel 2020-08-28 202.126.89.240

Монголын хууль 3 хоногт гэдэг юмаа.Юуны чинь 3 хоног гэж. Чингис хаан болон түүнээс хойших үед монголын хууль цааз,мэдээ дэлхийн хаана ч 3 хоногын дотор хүрдэг байсан учраас энэ үг үүссэн юм.Сэтгүүлч нэртэй бичээч минь мэдэж аваарай

Avatar

маш харамсалтай 2020-08-28 202.21.100.210

Хөл хориогүй юм бол яах гэж 8 сар монголын хүүхэд залуучуудын ирээдүй болсон боловсролыг цахим нэрээр чанаргүй болгосон юм вэ. Цахимаар хүүхдүүд хичээл хийсэн нь маш цөөхөн, оюутангууд бол түүхийгээрээр 2020 онд сургуулиа төгссөн. Төрийн толгойд ямар ч боловсрол ойлгодоггүй хийрхэл ихтэй нөхдүүд сонгогдсоны үр дүн . Харин өвчин голомтлон тархсан бол сургууль оюутангуудыг карантлах нь зөв дэлхийн нийтийн хандлага тийм байна..

Avatar

Зочин 2020-08-28 203.98.76.100

Та нарт ингэж иш мухаргүй хараалгаад байгаа хүмүүсийг хохь чинь зоргоороо бол гээд хаячихаасай гэж бодох юм. Наадуул чинь короно ороод ирлээ гэхэд гэртээ шигдээд огт гарахгүйгээр жил амьдарчих мөнгөтэй. Харин ингэж хуцаад байгаа та бид бол тийм юм байхгүй. Тэгэхээр нэлээд хэдийгээ үхүүлж байж л үүнээс салах байх даа. Үүнийг хүсээд байдаг юм уу хаашаа юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж