ЦАГ АГААР: Ирэх есдүгээр сард нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2020.08.28-нд нийтлэгдсэн

ЦАГ АГААР: Ирэх есдүгээр сард нойтон цас орно

ЦАГ АГААР: Ирэх есдүгээр сард нойтон цас орно

Ирэх есдүгээр сарын цаг агаарын төлвийн мэдээллийг хүргэж байна.


Цаг уур орчны шинжилгээний газрын эрдэм шинжилгээний ажилтан АХМЕД АЛИ:

-Есдүгээр сард агаарын температур олон жилийн дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь аймгуудын ихэнхи нутгаар 14-19 градус дулаан, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай ихэнхи нутаг, Баянхонгорын хойд хэсгээр -4 градусаас +6 градусын дулаан, бусад нутгаар 8-13 градусын дулаан байдаг. Харин ирэх есдүгээр сард нутгийнхаа өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаасаа хоёр градусаар дулаан байх болно. Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд талаар олон жилийн дунджаар 30-35 мм баруун аймгуудын ихэнхи, говийн аймгуудын ихэнхи нутгуудаар олон жилийн дунджаар 5-15 мм, бусад нутгаар 15-25 мм хур тунадас байдаг.

Харин ирэх есдүгээр сард Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнхи, Сүхбаатарын өмнөд нутгуудаар олон жилийн дунджаасаа ахиу, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Ирэх есдүгээр сарын эхний арав хоногийн хувьд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй. Агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн эхний арав хоногийн дунд үеэс нутгийнхаа зарим нутгуудаар хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд нутгийнхаа зарим газруудад хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна.

Газар тариалангийн бүс нутгуудын температурын хувьд олон жилийн дундажийн орчим буюу 6-14 градусын дулаан, хур тунадас олон жилийн дундажийн орчим буюу 15-35 мм хүртэлх хур тунадас орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж