Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган болно

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган болно

Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар ээлжит бус чуулганаа хуралдуулахаар болсноо мэдэгдлээ.

Р.Цэвэгмэд: 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, тэргүүлэгч гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хүчин төгөлдөр байгаа юм. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан хүмүүс нь бид. Сүүлийн хоёр, гурав жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэллээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган хоёрдугаар сарын 6-нд МҮЭСТО-д болно. Монгол Улсын үндэсний шигшээ баг, эмэгтэй шигшээ баг, залуучуудын шигшээ баг, дээд лигийн найман баг, эмэгтэй зургаан баг, сонирхогчдын лигийн 30 баг, ахмад тамиричд, дасгалжуулагч, шүүгч гээд 1200 гишүүн ээлжит бус хурлыг дэмжин гарын үсгээ зуржээ.

Сагсан бөмбөгийн спортын мастер ахмад тамирчин Р.Цэвэгмэд “Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус их хурлаа хийхгүй 11 жил болж байна. 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, тэргүүлэгч гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хүчин төгөлдөр байгаа юм. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан хүмүүс нь бид. Сүүлийн хоёр, гурав жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэллээ. 2014 оны есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож чадсангүй” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлага зохион байгуулалтын талаар хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж, Монгол Улсын дээд шүүх оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 22-нд 1125 тоот шийдвэрээ гаргажээ.

Холбооны бүх гишүүдийн гуравны нэгийн санаачлагаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг хуралдуулж болно гэсэн заалтын дагуу ээлжит бус чуулганаа хуралдуулж хууль ёсны удирдлагаа томилохыг даалгажээ.

Иймээс Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 6-ны өдөр МҮЭСТО-д хийхээр болсныг өнөөдөр дуулгалаа.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж