Х.Тэмүүжин: Цэцийн гишүүн фактласан | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Х.Тэмүүжин: Цэцийн гишүүн фактласан

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: Цэцийн гишүүн фактласан

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах тухай асуудлыг УИХ-аар өнөөдөр хэлэлцсэн. Энэ асуудал нь УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчсөн гэж МАН-ынхан үзээд тав хоногийн завсарлага авсан юм. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд УИХ дахь хуульч гишүүд хэрхэн хандаж байгаа талаар сэтгүүлчдийн асуултанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариуллаа.  

 

 

-Цэцийн даргыг огцруулах үндэслэл нь юу юм бэ?

 

-Монгол Улсын "Үндсэн хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ" гээд заачихсан байгаа. Ямар асуудлаар хандсан бэ гэхээр урьд өмнө нь олон хүн ярьдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байна гэж. Ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй. УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй байсан учраас хариуцлага тооцох асуудал хөндөгддөггүй байсан.

 

Сая Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн. Цэцийн тухай хууль дээр маш тодорхой заасан байдаг. Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг. Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан. Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан. Тэгээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан. Энэ бол өөрөө нотлох баримт, факт.

 

-Ямар, ямар хууль зөрчсөн юм бэ?

 

-Тодорхой дурдвал таван хуулийг зөрчсөн байгаа юм. Тухайлбал, Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна. Хууль зөрчсөн гэдэг нь тодорхой. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл нь илт байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хөндөгдсөн. Үндсэн хууль болон Дэгийн тухай хуулин дээр энэ асуудлыг тав хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн Дэг байгаа. Тиймээс хэлэлцэх явцад УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн асуудал байхгүй. Асуудал тодорхой байхад шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн.

 

-ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг буруутай гэдгийг хаанаас тогтоосон бэ?

 

-Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд өөрөө гарын үсэг зурчихаад, тухайн хөрөнгө нь худлаа байвал яах гэж гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тиймээс цэцийн гишүүний шийдвэр хууль бус эсэхийг өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Та ийм албан тоот явуулах эрх мэдэлтэй байсан уу?, албан тоот явуулахад хууль зүйн иш болгосон заалт аль нь вэ? Яагаад гарын үсэг зураад тамга дарчихсан юм бэ? гэх мэт асуултыг өөрөөс нь асуух нь зүйтэй.  

 

-АН-ынхан ҮХЦ-ийг авах гээд байна. Өөрөөр хэлбэл, цэцийн даргаар Р.Гончигдорж сонгогдоно гэсэн яриа олон нийтийн дунд байна. Энэ үнэн үү?

 

-Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдахад түүнийг саармагжуулах үүднээс ийм мэдээ тараах нь хэвийн үзэгдэл байдаг. Бид ямар нэгэн хүн томилох тухай яриагүй. Цэцийн удирдлага хууль зөрчсөн үйлдэл дээр хариуцлага тооцох тухай ярьж байгаа юм.

 

-Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулаад цэцийн гишүүдийн насыг тогтоосон. Энэ хуулиар найман гишүүн чөлөөлөгдөх юм уу? Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 

-Германд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн насын дээд хэмжээг 67 байхаар тогтоосон. Германчууд арай урт насалдаг учир 67-оор тогтоосон байгаа юм. Бид бол ҮХЦ-д зориулж ийм хууль гаргаагүй. Одоо үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаах дээд нас 65 байдаг. Энэ хязгаарыг л тогтоож өгсөн. Түүнээс биш ҮХЦ-д ч гэдэг юм уу өөр ямар нэгэн албан тушаалтанд зориулж гаргасан шийдвэр биш. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үйлчлэлд тэр хүмүүсийг оруулж ирж байна гэсэн үг юм.

 

 

Т.ДАВААНЯМ

   

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

mgl 2016-01-28 59.153.85.81

ug ni chi zow bodoltoi mgl heregtei hun.2-ulaan hooloiniihoo unjij yawdag ulaan hooloinoos neg balrasan.odoo neg hashir suuna shu zaluu

ЗОЧИН 2016-01-28 122.201.24.20

Тэмүүжин өөрөө яалаа даа 4 тэрбумаар шорон бариулах гээд үрсэн мөнгөө төлөхгүй бол чи дахин гарна гэж байхгүй шүү Бас бус баахан буруу ажлууд хиийснийг чинь ард олон мэдэж л байгаа өөрөө нэг их цэвэрхэн нүн шиг Тэмүүжин балайг улстөрөөс арчих хэрэгтэй

иргэн 2016-01-28 59.153.114.196

Та ч бас багагүй факттай даа

Зочин 2016-01-28 202.126.91.169

ЭНЭ НӨХРИЙГ "ҮНҮҮЖИН" ГЭВЭЛ ЗОХИЛТОЙ ҮНЭН ЮМ ЯРИНА ШҮҮ НЯМДОРЖИЙГ ШЭЭЛГЭЭД БАЙГАА ЮМ ЭНЭ НЬ ХӨГЖӨӨД НЯМКА НЬ ХӨГШРӨӨД ХӨГӨӨ ЧИРЧ БАЙНАА.ҮНЭНЖИН ХЭРЭГТЭЙ

Төрийнхөн жижиг машин уна 2016-01-28 202.55.191.130

Ер нь төрийн албаны 90%-д үнэтэй тансаг машин унах ямар ч шаардлагагүй. Төр ард түмнээсээ татсан ТАТВАР-аар тансагладагаа САНА. Наад машин тэрэг, тансаг оффис, гадаад уулзалт нэртэй зугаалгын мөнгийг ТӨР ХИЙДЭГ ҮҮ, ТҮМНЭЭСЭЭ ТАТВАРАА татдаг уу, тунгаа

Сан***** 2016-01-28 202.70.42.26

Үндсэн хуулийн цэцэд 570 жип унах ямар шаардлага байгаа юм бэ? Ямар хөдөө ажлаар явах биш, Соната-7 байад хангалттай юм бишүү Ямар даварчихсан хүмүүс байдаг юм бэ

Зочин 2016-01-28 202.179.11.74

Mongold 60 nas hursen er hun, 55 nas hursen emegtei hun tetgevert gardag huulitai. Undsen huuliin tsetsed huuli hamaagui yum uu.

hhh 2016-01-28 202.21.112.202

Чи өөрөө жаахан охидуудын төрсөн өдөрт очиж, дараа нь янз бүр болж фактлаа биз дээ? Хахахаха

Sandag 2016-01-28 61.134.100.222

VHTS neg l bishee

ЗОЧИН 2016-01-28 103.57.93.96

Та дахиад л буруу яриад байна даа.

Зочин 2016-01-28 211.104.22.137

ene temuujin ere huil zerchdeggui hun uu yasan ih hunii muud durtai neher ve

Зочин 2016-01-28 45.117.34.10

үндсэн хуулийн цэц бол улс янханууд тул хөөж тараа хариуцлагатай улс төрд бохирлогдоогүй хүн тавь ??????

zochin 2016-01-28 103.229.120.54

60 nas hursen bol tetgevertei garaad gertee suuval yasan yum be .zaluuchuudad ajliin bairaa ogood gai bolohgyi amar taivan gertee suudaa