Covid-19: БНСУ парламентын үйл ажиллагаагаа түр зогслоо

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: БНСУ парламентын үйл ажиллагаагаа түр зогслоо

Covid-19: БНСУ парламентын үйл ажиллагаагаа түр зогслоо

Өмнөд Солонгосын парламентын ордонд зураг авсан гэрэл зурагчнаас коронавирусийн халдвар илэрсний улмаас тус улсын парламентын үйл ажиллагаа түр хугацаанд зогсохоор болжээ. Дээрх зурагчинтай харьцсан парламентын гишүүдийг тусгаарласан байна. Халдвар авсан гэрэл зурагчинтай нийтдээ 50 орчим хүн тухайн өдөр харьцсаны 32 нь парламентын гишүүн байжээ. Цаашид парламентын үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байна.

Тус улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 441 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь гуравдугаар сараас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол болж байна. Халдварын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахыг БНСУ-ын Засгийн газар хувийн байгууллагуудад уриалжээ.

Тус улсад хорио цээрийн гурван түвшинтэй дэглэмийг зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлэх болсон ба өнгөрөгч Ням гаригаас онц байдлын дэглэмийг нэг шатаар ахиулж, хоёрдугаар түвшинд хүргээд байсан юм. Халдвар цаашид эрчимжсээр байвал онц байдлыг гуравдугаар түвшинд хүргэхээс өөр аргагүйд хүрэх аж. Коронавирусийн халдвар ихэвчлэх христийн сүмийн итгэгч нарын дунд тархаж байгаа учир зарим муж, хотууд сүмийн цуглаануудыг хориглоод байна.

 Эх сурвалж: STRAITTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж