ЭТТ: Тээвэрчид эрх, үүргээ хэрэгжүүлдэг болно

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

ЭТТ: Тээвэрчид эрх, үүргээ хэрэгжүүлдэг болно

ЭТТ: Тээвэрчид эрх, үүргээ хэрэгжүүлдэг болно

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас Зам тээврийн яам болон УУХҮЯ-тай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Нүүрс тээвэрчдийн асуудлаар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-д иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд удаа дараа шаардлага тавьж буй. Энэ дагуу Тээврийн хяналтын түр зөвлөлийг тус компаниас төрийн бус байгууллагатай хамтран байгуулжээ. Энэ хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн хэд хэдэн ажлын нэг нь 80+ юанийн асуудал гэж "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тодотгов. Түүний хэлснээр нүүрс тээвэрчид шаардлага тавьж байгаа шиг эрх, үүргээ хүлээдэг байх зохицуулалт руу орж байгаа аж. Тодруулбал, БНХАУ руу тээвэрлэлт хийдэг жолооч нар тус улсаас цалин авдаг тул татвар төлдөггүй байсныг өөрчилж, татвар төлүүлдэг байх тал дээр анхаарч ажиллах юм байна.

ЖОЛООЧ НАР ТАТВАР ТӨЛДӨГ БОЛСНООР МОНГОЛДОО БҮРТГЭЛТЭЙ БОЛНО

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.ГАНХУЯГ: 

-Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор коксжих нүүрсний тээвэрлэлт илүү байна. Манай компанид 60 худалдан авагч байдаг. Үүний 41 нь коксжих нүүрс нийлүүлдэгээс 12 компани уртын тээвэрт 80+ юаньд хүргэх нь зүйтэй гэдэг бидний саналыг дэмжээд байна. Бусад компаниуд ч бас дэмжиж буй саналаа илэрхийлж байна. Эл саналаа бүх компаниуд илэрхийлэх боломжгүй байгаа нь БНХАУ-аас худалдан авагч эзэнтэй тул Монголд байхгүй, тэдэнтэй холбогдох зэрэг олон харилцааны асуудал үүсч байгаа тул цаг хугацаа алдсан гэхэд болно. Үнийн тарифт ч бас эдийн засаг бизнесийн харилцаанд зохицуулагдахгүй удаж байна.

Жолооч нар өнөөдөр БНХАУ-ын талд гарч, тэндээс цалинжиж байгаа учраас Монголд ямар нэгэн байдлаар татвар төлдөггүй. Иймд татвар төлүүлдэг байх талаар анхаарч ажиллаж байна. Хэрэв жолооч нар татвар төлж эхэлбэл Монголдоо бүртгэлтэй болно. Аливаа зүйлийг шаардаж байгаа бол түүнтэй адил эрх, үүргээ хэрэгжүүлдэг харилцаа руу орж байна гэж ойлгож болно. Тээврийн харилцаатай холбоотой энэ асуудлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Уртын болон богино гэдэг нь хаана хэрэгцээ байгаагаас шалтгаалан нөгөө талаас хамаарч үнэ нь өсдөг. Аль эсвэл үнэ нь хэт буурдаг. Тиймээс урт хугацааны зохицуулалтыг  Засгийн газар, Зам тээврийн яам, Ажлын хэсгийн түвшинд судалж байна. Бид нүүрс тээвэрлэлтийн холбооны ТУЗ-ийн дарга Баярхүү болон бусад хүмүүстэй уулзаж урьдчилсан байдлаар хоёр талын ойлголцолд хүрсэн. Маргааш тээвэрчидтэй уулзна. Тээврийн асуудал бол бизнесийн харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэлээ.

Зам тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлснээр тарифт тээвэрлэлтийн зайнаас хамаарч гурван төрлийн жишиг тогтжээ. Нүүрс тээвэр нэгдүгээр зэрэглэлийн ачаанд ордог тул 1 км зайд нэг тонн ачаа 960 төгрөг. Энэ нь зайнаас хамаарч холдох тусам тариф нь буурдаг байна. Тухайлбал, 100 км/ээс  дээш зайд тээвэр хийвэл 216 төгрөгийн жишиг тариф. Тавантолгойгоос Цагаан орд хүртэл 230 км тээвэр хийлээ гэж тооцвол тээврийн хөлсний 216 төгрөг нь дунджаар 3 сая орчим болдог байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж