Хар салхи, үерийн гамшиг дэлхийн улс орнуудыг сандаргаж байна | News.MN

Хар салхи, үерийн гамшиг дэлхийн улс орнуудыг сандаргаж байна

Хар салхи, үерийн гамшиг дэлхийн улс орнуудыг сандаргаж байна

Хар салхи, үерийн гамшиг дэлхийн улс орнуудыг сандаргаж байна

Цар тахалтай тэмцэж буй энэ хүнд хэцүү цаг үед байгалийн гамшигт үзэгдэл мөн дэлхийн улс орнуудыг сандаргаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгост Бави нэртэй хүчтэй хар салхины улмаас дотоодын бүх нислэг болон гатлага онгоцны үйлчилгээг зогсоогоод байна. Чэжү арал болон өмнөд эргийн бүс нутгаар өчигдөр (2020.08.26)-өөс хүчтэй хар салхи болж, аадар бороо орж эхэлжээ. Чэжү олон улсын нисэх онгоцны буудал л гэхэд 330 гаруй нислэгээ цуцалсан байна.

Мөн зарим хотуудад галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсоогоод байгаа аж. Энэ сарын эхээр үерийн гамшигт нэрвэгдэж багагүй хохирол амссан тус улс энэ удаад өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлээд байна. Бави хар салхи нь сүүлийн арав гаруй жилд болж байгаагүй хүчтэй хар салхи гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Ойрын жилд болоогүй хүчтэй хар салхи Солонгосын хойгийг дайран өнгөрөх гэж буйтай холбогдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болзошгүй аюулд бэлдэхийг албан тушаалтнуудад тушаажээ.

Афганистаны хойд нутгийн Парван мужид үерийн гамшиг нүүрлэж, 100 орчим хүн амиа алдсан байна. Үер наймдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хүмүүсийг унтаж байх үеэр болсон ба тус улсын аврах албаныхан барилгын нуранги дунд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, хэдэн зууд хүрэх магадлалтай байгаа юм.

Яг энэ цаг үед АНУ-ын зарим мужуудад Лаура далайн шуурга, Марко хар салхи болж байна. Техас, Луйзиана мужид 100 гаруй мянган айл өрх тог цахилгаангүй болж, зарим мужуудад олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн хар салхи, хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй болсон байна. Цар тахлын эрсдэл буураагүй цаг үед олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх нь халдвар тархах үндэс болох учир эрх баригчдаас гамшиг, цар тахлын үеийн маш мэдрэмжтэй менежмент шаардагдаж байгаа юм.

Эх сурвалж: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-27 192.82.77.9

Ертөнцийн сүйрлийн программ нэгэнд ажиллаад эхэлсэн. Одоо зогсоох тухай ойлголт яриа ямарч утгагүй. Энэ үйл явц өмнөө тавьсан зорилгоо гүйцээж дуустал үргэлжилнэ. Зорилго нь хорон муу нүгэлтнүүдийг сөнөөж, байгал дэлхийг цэвэрлэн амраах, Тэнгэр Газрын Агуу Хааны замыг засах нь юм. Одоо хүн төрөлхтөнд 10-20 хон жилийн хугацаа байгаа. Энэ хугацаанд аливаа гамшигууд /байгалын, хүний болон мал сүргийн халдварт өвчний, солирын, соронзон орны, бас нийгмийн…/ улам улам хүчээ аван чангарна.

Avatar

Зочин 2020-08-27 192.82.77.9

Ямарч арга залиар, хэнбугай нь ч ЭЗЭНий уур хилэн, аймшигт шүүлтээс зайлахгүй.Газрын хамгийн гүнд ч, тэнгэрийн хамгийн алсад ч нуугдсан бай шүүлт чамайг гүйцнэ, гэж Ариун Библид анхааруулдаг.Аврагдах, ирж буй гайхалтай шинэ эрин үеийг үзэх ганц л арга зам бий. Гэм нүгэлтэйгээ ухаарч, Есүс ЭЗЭНий өмнө гэмших.Түүнийг өөрийг тань гай гамшигаас аврах Аврагч Бурхан минь болооч гэж гуйх. Нүгэлт чиний нүгэлийн чинь шийтгэлийг Тэр Өөртөө авч загалмай дээр хадагдсан билээ.Энэ Агуу Хайранд нь талархах

Avatar

/*-*/ 2020-08-27 49.0.212.4

Хүн төрөлхтөн байгалийг бохирдуулан, уур амьсгалын тэнцвэрт тохиргоог нь алдагдуулснаас боллоо. Ялангуяа хамгийн их нүүрсний утаа, пластик хуванцар хог, баас шээс ялгаруулж буй 1,4 тэрбум хүнтэй Xятад, түүний араас 1,2 тэрбум хүнтэй Энэтхэг. Энэ 2 нийлээд л дэлхийн хүн амын хагас нь болдог. Намайг хүүхэд байхад дэлхийд 5 тэрбум хүн байсан. Гуч гаруйхан жилийн дотор 7,2 тэрбум болсон байна. Гэхдээ тоо нь өссөнөөс биш чанар нь буурсан.

Avatar

иргэн 2020-08-27 202.179.27.143

өнөө Комд орчихсон гээд Мэдээллээд байсан Хойд Солонгосын Ерөнхийлөгч нь тушаал өгөөд сууж байдаг, гэнэ манай Сэтгүүлчид юм бичих дээ жаахан бодолтой бичиж баймаар юмаа,

Avatar

Зочин 2020-08-27 39.115.114.99

Байгальд нөлөөлөх чадвартай хүнийг цуглуулахаар тэгдэг юм улам их хараагаад өгье

Avatar

Зочин 2020-08-27 39.115.114.99

Уурлуулахаар

Avatar

Монгол 2020-08-27 66.181.184.132

Сайн байн уу? Харин тиймээ. Энэ байгаль дэлхийд болж байгаа бүх юм ухамсарт хүн гэдэг амьтанаас болж байна. Дэлхий дээр амьдрагч хүмүүс юуг аз жаргал гэдгээ мэдэхгүй болсн байна.

Avatar

Зочин 2020-08-27 59.153.113.236

БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ДОГШИРЧХООД БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж