“Монголд бизнес хийх гэсэн чинь мөнгө дутаад” гэж хэлээд, массажистаас 100 сая вон зээлээд, эргүүлж өгөөгүй хэргийн анхан шатны шүүх хурал болж, хэрэгт холбогдогч 49 настай монгол иргэнийг жил зургаан сар хорихоор болжээ.
Тус хэрэг БНСУ-ын Улсан дүүргийн нийт таван төрлийн эрүүгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг болж, шүүгч И Сан Ёб тус хэрэг дээр ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ сарын 25-ны өдөр болсон анхан шатны шүүх хурал дээр 49 настай А-г залилан, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутган, дээд шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
2016 оны арванхоёрдугаар сард А нь байнга үйлчлүүлдэг массажны газрынхаа монгол масажист Б-ээс “Монголд зам барилгын ажил хийх гэж байгаа юм. Гэвч захиалагч маань мөнгөө өгөхгүй удаагаад байна. Хэрвээ чи надад мөнгө зээлбэл би хоёр долоо хоногийн дараа буцаагаад өгье” гэж хэлээд нэг сая вон зээлсэн байна. Түүнээс хойш тэрбээр 2018 оны аравдугаар сар хүртэл нийт 48 удаа төстэй шалтгаанууд хэлж, ойролцоогоор 104 сая 600 мянган вон залилсан байна.
Иргэн А мөн өөрийнх нь компаний ажилтан 41 настай С-ийг ажлаас халсан ч явахгүй байсан гэх шалтгаанаар биед нь халдсан удаатай аж.
Шүүхээс хэрэгтэнд оноосон шийтгэлийг “Хэрэгтэн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн ч хохирогчидтой тохиролцож чадаагүй, залилангийн хохирлын хэмжээ харьцангуй өндөр байгаа учир” хэмээн тайлбарласан байна.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ