Монголын электрон хөгжлийн холбооноос өнөөдөр (2020.08.27) мэдээлэл хийж, цахим тоглоомын төвүүдийг нээхийг шаардлаа. PC-нээс бусад тоглоомын төвүүд, кинотеатр, шашны байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн атлаа цахим тоглоомын төвүүдийг нээгээгүйгээс олон ААН, иргэн хохирч байгааг тус холбооныхон онцоллоо.
Энэ хугацаанд ААН-үүд түрүүчээсээ дампуурч, шүүхийн хаалга татахад хүрчээ. Кинотеатр болон бусад энтертайнмент төвүүд нээгдэж, зуны эвентүүд хэвийн явагдаж байхад зөвхөн цахим тоглоомын төвүүдийг нээхгүй, ялгаварлаж байгаа нь шударга бус гэж тэд үзэж байна.
Түүнчлэн зарим газрууд түрээсийн төлбөрөө авахын тулд тухайн цахим тоглоомын газрын эд хөрөнгийг барьцаанд авсан тухай ААН-ийн төлөөлөл хэллээ. Улсаас энэ төрлийн бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг зогсоох шийдвэр гарсан атал бүгд зээлийн хугацаа хэтрэлтэй болсон аж.
Монголд цахим спортыг бизнес эрхлэгчид-хөгжүүлэгчид, тамирчид, сонирхогчид, үзэгчид гэж дөрвөн хэсэг хуваадаг. Албан ёсны зөвшөөрөлтэй цахим тоглоомын төв ажиллуулдаг 1000 орчим иргэн, ААН үйл ажиллагаа явуулдаг байна. 1500 орчим хүн тус спортоор хичээллэж, тамирчны түвшинд бэлтгэгддэг бол чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор цахим тоглоом сонирхдог 500-600 мянган залуус. Мөн энэ төрлийн спортоор тоглодоггүй ч үзэж сонирхдог 200-300 мянган үзэгч байдаг талаар "Монголын электрон хөгжлийн холбоо"-ны хэвлэлийн төлөөлөгч Э.Тэмүүжин хэллээ.
Тэрбээр “Нийгэмд цахим тоглоомыг тойрсон шүүмжлэл их гардаг. Тухайлбал, бага насны хүүхдүүд донтож байна гэдэг. Манай холбоонд харъяалалтай цахим тоглоомын төвүүд бага насны хүүхдэд үйлчилдэггүй. Цахим тоглоомын төвүүдээр үйлчлүүлдэг хүмүүсийн дийлэнх нь насанд хүрэгчид үйлчлүүлдэг. Цахим тоглоомын төвүүдийн стандартыг улсаас гаргаж мөрдүүлдэг. Одоогоор манай холбоонд элссэн цахим тоглоомын төвүүд зохих стандартын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ салбарыг төр дэмжихгүй гэхэд үйл ажиллагаанд нь саад бүү болооч” гэж хүслээ.
Цахим тоглоомыг цахим спорт гэж зарим улсад бодлогоор дэмждэг атал манай улсад хааж боож, нийгэмд буруу ойлголт өгдөг гэдгийг тэд мөн хэлж байна.
Монголын электрон хөгжлийн холбоо нь Монголд цахим тоглоомын зах зээл хөгжүүлэх, цахим спортын хөгжлийг дэмжих, цахим тоглоомын төвүүдийн чанар стандартыг сайжруулах, мөн энэ төрлийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготойгоор байгуулагджээ.
Монгол аав 2020-08-27 66.181.167.254
Ёстой нээж болохгүй шүү!!! Цахим тоглоомын төв ажиллуулж байгаа эзэд нь мөнгө л олж байвал айлын хүүхдийг яаж ч донтуулж, хордуулж байсан тоохгүй заваан улсууд!!! Тоглоомын төвүүдийнх нь байр сав гэж ямар ч агааржуулалт байхгүй, бохир заваан, тэр зарж байгаа түргэн хоол энэ тэр нь юу ч өгөөд байгаа юм, бүү мэд??? ЁСТОЙ НЭЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!
Зочин 2020-08-27 202.126.88.214
Наад газрууд чинь жаахан хүүхдүүдэд х****л , п***а л***р г***й гэдэг үг л зааж өгдөг ш дээ, манай хүү маш олон х****л сурсан байна лээ
Zochin 2020-08-27 202.9.46.142
Yostoi neej bolohgui
Гэрлээ 2020-08-27 66.27.107.106
Биднийг залуу байхад орцонд гитар тоглоод л, эсвэл гадуур тэнэж архи пиво ууж, эвдэлж сүйтгэдэг байсан. Одоо харин энэ тоглоомын газрууд чинь хүүхэд залуучуудын сөрөг энергийг гадагшлуулдаг гол газар болсон биш үү. г********н боллоо гэж ярьдаг, төлбөргүй тоглоомын газар гэж байхгүй биз дээ. Халаасныхаа хэмжээгээр л тоглодог биз дээ
Зочин 2020-08-27 64.119.23.71
Мөнгөгүй болхоороо хулгай хийдэгшт
иргэн 2020-08-27 202.179.24.110
энэ бузрын газруудыг нээх нь битгий хэл бүгдийг нь хааж хориглох хэрэгтэй хүүхэд залуусыг буруу замаар нь оруулж шулж байгаа нийгэмд яамар ч хэрэггүй хорлон сүйтгэх ажил
Зочин 2020-08-27 202.55.188.36
Спорт биш зүгээр л хорт зуршил.
Зочин 2020-08-27 202.126.89.238
neeh heregtei
иргэн 2020-08-27 202.70.34.70
Битгий солииооооорцгоооооо
Зочин 2020-08-27 202.21.97.30
бүртгэлтэй тоглоомын газруудаа нэг бүрчлэн нэр хаягтай нь зарлаач??? тэгж байж л аль нь бага насны хүүхэд тоглуулдаг, хууль зөрчдөг, шаардлага хангахгүй байгааг мэднэ шүү дээ!!!! ингээд худлаа ерөнхий яриад байвал тодорхой шийдэлд хүрэхгүй байх шүү!!!