Ардчилсан намын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг одоо ээлжит бусаар хуралдахаар Төрийн ордны “А” танхимыг бэлтгээд байна.

Өнөөдөр 16.00 цагт зарласан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төсөл, мөн орон нутгийн мандатын тоог цөөлж, нийслэлийнхийг нэмэх асуудал зэрэг улс төрийн намуудын дунд маргаан дагуулж буй гол асуудлууд хэлэлцэгдэх юм. Залгуулан чуулган хуралдах ёстой. Тиймээс үүнээс урьтаж бүлэг дахин хуралдаж саналаа багцлахаар шийдсэн нь энэ бололтой.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж