Тэтгэвэртээ гарсан иргэний тээврийн онгоцууд гал унтраах албанд "зүтгэж" байна | News.MN

Тэтгэвэртээ гарсан иргэний тээврийн онгоцууд гал унтраах албанд "зүтгэж" байна

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Тэтгэвэртээ гарсан иргэний тээврийн онгоцууд гал унтраах албанд "зүтгэж" байна

Тэтгэвэртээ гарсан иргэний тээврийн онгоцууд гал унтраах албанд "зүтгэж" байна

Дэлхий дээрх ой хээрийн түймрүүд жил ирэх тусам олширч, тэдэнтэй тэмцэх нь улам амаргүй ажил болсоор байгаа талаар НАСА мэдээлж байна. Түймрүүд сая сая га газрыг үнсэн товорго болгож, ногоон моддын тоог асар ихээр цөөлж, юу ч үлдээлгүй устгаж буй.

Гал сөнөөгчид газар дээр чадах бүхнээ хийгээд, хүч хүрэлгүй агаарын тусламж авах нь улам ихэссэн аж. Нэмэлт хүч болсон онгоцууд их хэмжээний ус, гал унтраах бодис тээвэрлэн ирж, түймрийн голомт дээр асгах үүрэгтэй гэнэ. Энэ нь үнэндээ бодит байдал дээр тун амаргүй ажил боловч тэтгэвэртээ гарсан иргэний агаарын тээврийн онгоцуудад дахин сайн зүйл хийх боломж олгож байгаа нь сайшаалтай юм.

Гал унтраах албаны зориулалттай онгоц маш цөөхөн байдаг тул гал сөнөөгчид иргэний агаарын тээврийн компаниудаас хуучраад, үйлчилгээнд явахаа больж буй онгоцуудыг авч, засаж, сайжруулаад гал унтраах, хүний амь эд хөрөнгө аврах чухал үүрэг даалгах болсон байна. Ийнхүү гал унтраах ажилд авахад иргэний тээврийн онгоцны том хэмжээ, тийрэлтэт хөдөлгүүр маш чухал байдаг аж.

Жишээлбэл, Боинг 747 онгоц А380 онгоц гарч ирэхээс өмнө дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн онгоцоор нэрлэгдэж байсан бол өдгөө дэлхийн хамгийн том гал сөнөөгч онгоц болсон байна. Тэрээр өдгөө хүн тээвэрлэх тухтай суудлын оронд 73000 литр ус, гал унтраах бодис тээдэг болжээ. Гэвч гал унтраах, аймшигт түймрийн дээгүүр нам өндөрт нисэх, байгаа олж дарах зэрэг нь онгоц болон нисгэгчийн хувьд маш их ур чадвар шаардсан өндөр эрсдэлтэй ажил билээ.

Калифорнид дээр дурьдсан Боинг 747 онгоцыг гал унтраах албанд ашиглаж байгаатай адил бусад мужууд, зарим улсууд  Боинг 737-300, Ц-130 Геркүлес, хоёрдугаар дайны үеийн Мартин Марс зэрэг онгоцуудыг шинээр тоноглон гал унтраах албанд ажиллуулж байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

лол 2020-08-27 202.9.46.129

хамгийн эхэнд байгаа онгоц нэгийг худалдаж авах юмсан

Avatar

Зочин 2020-08-27 103.229.121.198

Ямар хүн биш дээ сэтгүүл ч болдоо. Албанд ашиглаж байна гээч бас тэтгэвэртээ гарсан гэнээ ашиглалтын хугацаа дуусах гэж хэлмээр юм.

Avatar

Зочин 2020-08-27 202.21.108.235

Манайд ямар тэтгэвэрт гарах иргэний агаарын онгоц байх биш хэдэн тэтгэврийн хөгшчүүдээ дайчлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-27 49.0.212.4

Дээр үед актлагдаад тоногдчихсон хэдэн АН-24 байх учиртай юмсан, даан ч хөнгөн цагааны хаягдалд тушаагдчихсан байх өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж