Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийн үнэ 1.1 сая орчим төгрөг болсон

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийн үнэ 1.1 сая орчим төгрөг болсон

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийн үнэ 1.1 сая орчим төгрөг болсон

Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.08.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-Ирэх есдүгээр сард долоон чиглэлд 12 удаагийн нислэг үйлдэн, 3120 иргэнийг Монголд авчирна. Гэхдээ энэ зөвхөн урьдчилсан төлөвлөгөө. Гадаадад зорчоод эргэж ирж чадахгүй хүсэлтээ өгсөн олон хүн бий. Зөвхөн гадаадад оршин суудаг иргэдээс гаднаас эмчилгээний журмаар явсан хүмүүс байна. Гадаадаас 183 гадаад иргэн хил хааснаас хойш Монгол Улсад ирсэн. Монголд ирэх гадаад иргэдийн хүсэлт 400 гаруй болсон. Нэг тусгай үүргийн нислэгт 5-10 хүн онгоцонд суулгаж байна. Маргааш (2020.08.28) Сөүл рүү тусгай нислэг үйлдэж, зөвхөн гадаадын 15 улсын 100 гаруй иргэнийг авчирна. Ингэснээр дараагийн нислэгүүдэд гадаадын иргэд зорчих шаардлага буурна. Эдгээр гадаад иргэд нь Монгол Улсад оршин суугаа гадаад улсуудын Элчид сайдуудын яамны ажилчид болон олон улсын компанид ажилладаг зайлшгүй шаардлагаар ирж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.

Монголын үндэсний их сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан цаашдаа тус сургуулийн дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахгүй болсныг мэдэгдье. МИАТ-ээс ашиг хонжоо хайсан нислэг хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Одоо Сөүлээс Монгол руу нисэх тусгай үүргийн нислэгийн үнэ 1.1 сая орчим төгрөг болж буурсан. Гадаадад байгаа манай консулын газрууд ариутгал, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна.

Консулын ажилчид маань өөрсдөө халдвар авбал иргэддээ үйлчлэх боломжгүй болно шүү дээ. Монгол Улсаас явах гэж буй иргэдэд ганц хязгаар тавьж байгаа нь хэрвээ тухайн иргэний явах гэж буй улс хилээрээ нэвтрүүлэх боломжтой бол явуулна. Энгийн болон бизнес ангилалтай хүмүүсийг гадаад орнууд нэвтрүүлэхгүй байна. Зөвхөн ногоон карттай, байнга оршин суух эрхтэй, сургалтын визтэй иргэдийг гадаад орнууд хүлээн авч байна.

Ирэх есдүгээр сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүд:

  • Сөүл рүү гурван удаа – есдүгээр сарын 3, 15, 24-ний өдрүүдэд
  • Франкфурт рүү хоёр удаа – есдүгээр сарын 14, 23-ны өдрүүдэд
  • Токио руу хоёр удаа – есдүгээр сарын 9, 21-ний өдрүүдэд
  • Станбул руу нэг удаа – есдүгээр сарын 18-нд
  • Сидней руу нэг удаа – есдүгээр сарын 25-нд
  • Сиатл руу нэг удаа – есдүгээр сарын 28-нд
  • Хонгконг руу хоёр удаа – АНУ, Австрали, зүүн өмнөд Ази, Канадаас иргэдээ татан авах боломж бүрдэж байна – есдүгээр сарын 8, 17-ны өдрүүдэд тус тус нислэг үйлдэнэ.

Тусгаарлах байрны хүрэлцээнээс хамааран тусгай үүргийн нислэгүүдийн тоо нэмэгдэж магадгүй. Өнгөрсөн 62 удаагийн нислэг болон Алтанбулаг, Замын-Үүдийн боомтуудаар ирсэн иргэдийн тоо одоогийн байдлаар 19,437 хүрлээ. Үүнээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 12,976 иргэн байна. Эдгээр хүмүүсийн дотор:

  • Эрүүл мэнд шалтгаантай – 1336
  • Хөгжлийн бэрхшээлтэй 317
  • Бага нас хүүхэдтэй гэр бүл 2046
  • Өндөр настан 1044
  • Жирэмсэн 503
  • Гадаадын иргэн 183
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (оюутан, сурагч, ар гэрийн гачигдал, санхүүгийн асуудал, байрлах газаргүй болсон, визний хугацаа дууссан) – 7547 иргэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж