“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа явагдаж байна

Монгол үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил”-ийн хүрээнд “Монголд үйлдвэрлэв – Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГазар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаа 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монголд аутлет” худалдааны төвүүдэд болно.

Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа давуу талтай. “Монголд үйлдвэрлэв, цагаан сар – 2016” үзэсгэлэн худалдааны үеэр 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж