Тайра Банкс хүүтэй болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тайра Банкс хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Тайра Банкс хүүтэй болжээ

Супер модель Тайра Банкс тээгч эхийн туслалцаатай хүүтэй болжээ. Тайра Банкс Норвегийн гэрэл зурагчин Эрик Асла нар хүүгээ Йорк Банкс Асла хэмээн нэрлэсэн байна. Өдгөө 42 настай Тайра Банкс өмнө нь хүүхэд олохын тулд олон удаа хичээсэн ч бүтээгүй аж.

Тэрбээр “Бидний залбирч гуйсан хамгийн том хүсэл биеллээ оллоо. Хүү маань миний хуруу, том нүдийг дуурайж, Эрикийн ам, эрүүг авч төржээ. Бидэнд ийм хөөрхөн хүү тээж төрүүлж өгсөн сайхан сэтгэлт эмэгтэйд маш их талархаж байна” хэмээн “People” сэтгүүлд ярьжээ.

Тайра Банкс болон Эрик Асла нар хоёр жилийн өмнөөс хамт амьдарсан аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: АВС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс