Сургалтад хамрагдсан алба хаагчид батламжаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Сургалтад хамрагдсан алба хаагчид батламжаа гардлаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Газар зүйн мэдээллийн систем”-ийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус газрын 6 алба хаагч хамрагдаж гамшгийн эрсдэлийн тоон мэдээг боловсруулах, гамшиг эрсдэлийн орон зайн тархацын зураглал, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшиж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байна.

Сургалтын төгсгөлд  алба хаагчдад “Батламж”-ийг нь гардуулан өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж