Челси солилцоо наймааны цонхоор идэвхитэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Челси солилцоо наймааны цонхоор идэвхитэй ажиллаж байна

Челси солилцоо наймааны цонхоор идэвхитэй ажиллаж байна

Английн Премьер лигийн Челси баг энэ зуны солилцоо наймааны цонхоор хамгийн их мөнгө зарцуулсан баг болоод байна. Орос тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшдэг тус баг нь одоогийн байдлаар Нидерландын Аяакс багаас жигүүрийн довтлогч Хаким Зиешийг 40 сая еврогоор, Германы РБ Лейпциг багаас довтлогч Тимо Вернерийг 53 сая еврогоор, Английн Лестер Сити багаас зүүн жигүүрийн хамгаалагч Бенджамин Чилвеллийг 55 сая еврогоор тус тус багтаа элсүүлээд байна. Мөн багийн нас ахисан тоглогчид болох Педрог Италийн Рома баг руу, Виллианыг Английн Арсенал баг руу тус тус үнэгүй явуулжээ.

Челси багийн солилцоо наймаа үүгээр дуусахгүй бололтой. Тэд одоогийн байдлаар Германы Байер Леверкузен багийн авьяаслаг залуу тоглогч Кай Хаверц болон Францын ПСЖ багийн ахлагч Тиаго Силва нартай нэр холбогдож байна.

Кай Хаверцын тухайд гэвэл түүний гэрээг чөлөөлөх үнэ дээр хоёр баг ярилцаж байгаа аж. Байер Леверкузен баг тоглогчийнхоо төлөө 100 сая евро шаардаж байгаа бол Челсигийн удирдлага энэхүү үнийн дүнг 80 сая евро болгон бууруулж, нэмэлт бонус санал болгож байна. Харин энэ улирлаар ПСЖ багтай байгуулсан гэрээ нь дуусгавар болсон Бразил хамгаалагч Тиаго Силва Челситэй үнэгүй нэгдэх талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Шинээр тамирчид багтаа элсүүлэхээс гадна хагас хамгаалагчид болох Жоржиньо, Данни Дринкуотер, Тьемуэ Бакайоко, хамгаалагчид болох Антонио Рудигер, Эмерсон, Виктор Мозес, Андрьес Кристенсен, Курт Зума болон довтлогч Мичи Батшуай нарыг багаасаа явуулахад бэлэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж