"Хадгаламжийн хүүнд шаталсан татвар ногдуулах ёстой"

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

"Хадгаламжийн хүүнд шаталсан татвар ногдуулах ёстой"

"Хадгаламжийн хүүнд шаталсан татвар ногдуулах ёстой"

УИХ-ын гишүүн Т.Доржханд болон ХҮН-ын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн эдийн засагчдын хамт өнөөдөр (2020.08.27) зээлийн хүү бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-УИХ-ын ээлжит бус чуулган олон асуудал хэлэлцэж байгаагийн хүрээнд коронавирусийн хүндрэлээс хэрхэн гаргах, эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн тодотгол зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна. Мөн Зээлийн хүүг бууруулах стратегийг батлах тухай тогтоолын төслийг ХҮН-ын зүгээс дэмжиж байгаа. Коронавирусийн цар тахалтай үед иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой, хурдтай арга хэмжээ авах ёстой гэж үзэж зарим саналуудыг бид хүргүүлж байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хүү бууруулахдаа хадгаламжийн хүүнд өсөн нэмэгдэх татварыг ногдуулах хэрэгтэй байна. Мөн хөрөнгийн зах зээлийг үүсгэж, Засгийн газрын дотоодын үнэт цаасыг тогтмол гаргаж ирэх зэрэг хүсэлтүүдийг хүргэж байна.

Банкуудад лиценз олгохдоо ангилж олгох, банкны салбарыг либералчлах асуудлаа маш хурдан УИХ-д оруулж ирэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг Монголбанкинд хүргүүлжээ. Хүү бол зөвхөн банкны бус банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэрэг мөнгө хүүлэлтийг зохицуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах чиглэлээр тус бүр албан бичиг, шаардлагуудыг хүргүүлж байна гэлээ. Зээлийн хүүг бууруулах боломж байна. Үүнийг хэрэгжүүлэх бодит үндэслэл нь макро эдийн засаг, улс төр нь тогтвортой байх юм. Захиргааны аргаар биш, зах зээлийн зарчим буюу шаталсан байдлаар татвар тогтоох ёстой. Нийт хадгаламжийн 90 хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн 8 хувь байгаа нь буруу тогтолцоо юм.

ХҮН-ын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгээс зээлийн хүү бууруулах стратегийг хэлэлцэж буйтай холбогдуулан судалгаа, дүгнэлт гаргасан байна. Тус хүрээлэн зээлийн хүү бууруулах стратегийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжилтэд нь эргэлзэж байгаа аж. Зээлийн хүү бууруулахын тулд макро эдийн засаг тогтвортой, төсвийн алдагдал буурах, сахилга бат нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, тогтвортой байх, нийлүүлэлтийн гаралтай инфляци маш тогтвортой байх нөхцөлүүд тавигдаж байгаа ч манайд энэ нөхцөлүүд хангагдах боломж маш муу. Тиймээс тус хүрээлэнгээс

  •  Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох
  •  Хадгаламжийн хүүгийн орлого дээр шаталсан татвар ногдуулж, дотоодын хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор санхүүжүүлэх нь зөв гэж үзэж байгаа бөгөөд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах талаарх санал хүсэлтээ ч мөн холбогдох албаныханд хүргүүлж байгаа аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж