Гэр бүлийн гурван хүний шинжилгээний хариу үгүйсгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн гурван хүний шинжилгээний хариу үгүйсгэгдлээ

Гэр бүлийн гурван хүний шинжилгээний хариу үгүйсгэгдлээ

Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гэр бүлийн гурван хүний шинжилгээний хариу үгүйсгэгджээ. Мөн өвчтөнүүдэд бөөлжих, цустай гүйлгэх шинж тэмдэг илэрч байгаа тул амьтны түүхий эд эрхтэнийг хэрэглэснээс үүдэн ходоод гэдэсний хямрал үүссэн гэж үзэж байгаа аж.

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт энэ сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнийг тусгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн аймгийн Онцгой комиссын хурлаар сэжигтэй тохиолдол илэрсэн гэх Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан юм. Дээрх иргэдээс шинжилгээ авч, Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ) рүү явуулсан. Шинжилгээгээр сорьц үгүйсгэгдсэн байна.

ЗӨСҮТ-д тарваган тахал, галзуу, хомхойгийн дуудлага тасралтгүй ирж байгаа аж. Одоогоор хомхойн нэг тохиолдол бүртгэгдсэн бол Дорноговь аймгийн Халхгол суманд доргонд хазуулсан тохиолдол гарчээ. Улмаар доргонд шинжилгээ хийхэд галзуу өвчнөөр өвчилсөн байсан байна. Доргонд хазуулсан иргэнийг вакцинд хамруулжээ. Мөн энэ жил амьтанд хазуулсны улмаас газлуугаар өвчилж, цаг тухайд нь эмнэлэгт хандаагүйгээс нас барсан тохиолдол гарсан байна. Дээрх тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандан, 72 цагийн дотор вакцин хийлгэхгүй бол галзуу өвчнийг эмчлэх боломжгүй юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж