Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана | News.MN

Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана

Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана

Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана

Сөүл хотын Гал түймэр, гамшгийн асуудал эрхэлсэн штаб өчигдөр (2020.08.26) нийт 135 галын хуучин машинаа 10 оронд ирэх сарын сүүлээр үнэгүй тараахаа мэдэгджээ. Тус хот дэлхийн түвшний гамшгийн менежментийн ноу-хауг гадаад улсуудад түгээх зорилгоор 2012 оноос хойш галын хуучин машинуудаа Төв Ази зэрэг ойролцоох орнуудад хандивласаар ирсэн билээ.

Өмнөх жилүүдэд 127 машин тараасан бол энэ жил Камбожид зургаа, Киргизтанд хоёр галын машин нэмж тараахаар болсон байна. Түүнчлэн Филиппин, Монгол, Перу, Мьянмар, Малайз, Шри Ланка, Камерун, Индонез, Лаос, БНАСАУ гэсэн арван оронд үлдсэн 127 машинаа тараах аж.

Галын машинуудад бүрэн засвар хийж дууссаны дараа тараах бөгөөд тээврийн зардлыг Сөүлийн засгийн газрын Гадаад хамтын ажиллагааны сан болон тусламж хүлээж байгаа улс хамтран хариуцдаг байна.

Тараах гэж буй галын машинууд нь насосны машин, ус тээвэрлэгч машин, командлагч машин, аврах автобус, түргэний машин, аврах машин, химийн бодисийн машин, туршлага судлах хөнгөн машин гэх мэт олон зориулалттай машинууд ажээ. Мөн эдгээр машинуудыг ажиллуулах арга, заавар болон цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай гарын авлагуудыг тусламж хүлээн авах орны хэл дээр орчуулан дагалдуулах юм байна.

Штабын дарга Шин Ёл Вү “Сөүл хот олон улсын хамтын ажиллагааны үр дүнд олж авсан гамшгийн голомт дээр хэрхэн ажиллах туршлага, ноу-хауг бусад хөгжиж буй орнуудтай хуваалцаж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-08-27 59.153.113.117

МОНГОЛ БОЛ ГУЙЛГАЧИН ХОГ ТҮҮГЧДИЙН ОРОН

Avatar

мохооүх 2020-08-27 124.158.124.185

манай ёайдын мэдрэл тааруу яанаа мэдлэг ба с тэг орлогч нь цементэн овоохой япо н германаас сайд авчирья

Avatar

Зочин 2020-08-27 107.77.173.1

Манай Ерөнхий сайд лаг боевик

Avatar

Зочин 2020-08-27 192.82.78.159

Guilagchid mini duugai ALGAA tosood AVTSGAA!!!

Avatar

asdf 2020-08-27 142.184.193.253

dandaa l guilagchind um ugch baigaa um shig. mongol geheer l guilagchin gej bodoj yavdag sdhe gadniihan

Avatar

ЗОЧИН 2020-08-27 202.126.88.215

ГУЙЛАГЧИН ДЭЭРЭЭ ХОГИЙН САВ. ГАДНЫ ХУУЧИН МАШИН ТЕХНИКИЙГ ХОЁР ГАРДАЖ АВААД ЯАЖ БӨХӨЛЗӨХ БОЛ. УДАЛГҮЙ ГОЛЖ ХАЯАД БАЙГАЛИА БУЗАРЛАНА БИЗ.
ОНЦГОЙГИЙН МАШИН ТЕХНИК СҮҮЛИЙН ҮЕИЙН, ШИНЭ БАЙХ ТУСМАА ХҮЧИН ЧАДЛАА ХАРУУЛЖ ГАРЗ ХОХИРОЛЫГ ДАВАН ТУУЛМААР ЮМ

Avatar

Зочин 2020-08-27 192.82.77.108

Yapon shine mashin ugdug solongos huuchinaa ugch bna yalgaa haragdaj bna

Avatar

Зочин 2020-08-27 113.198.137.165

Өгөх албатай юу, ДУУГҮЙ АЛГАА ТОСООД АВАХАА БОД, н**ш чинь

Avatar

Зочин 2020-08-27 150.129.140.84

Za erguu uhernuud min bayarlalaa geed l comment bichetsgeegeerei dee. Tegeel door n guilgachingaa medehgui olon ym gutsatsgaagaad unav.

Avatar

MAH yalna 2020-08-27 192.82.78.159

Uhsen dee bayarladgiin. Mongol ymar tumriin seg avdag gazar u gesnees odoo ene heden yambig ni manai turiin tusheed Solongos ulsaas neg buriig ni 500 say tug-r 10 galiin mashin avlaa geel heden sariin daraa alga tashaal, tuuz haichlaad orood irne dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж