Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана

Галын хуучин машинуудаа Монгол тэргүүтэй 10 оронд хандивлана

Сөүл хотын Гал түймэр, гамшгийн асуудал эрхэлсэн штаб өчигдөр (2020.08.26) нийт 135 галын хуучин машинаа 10 оронд ирэх сарын сүүлээр үнэгүй тараахаа мэдэгджээ. Тус хот дэлхийн түвшний гамшгийн менежментийн ноу-хауг гадаад улсуудад түгээх зорилгоор 2012 оноос хойш галын хуучин машинуудаа Төв Ази зэрэг ойролцоох орнуудад хандивласаар ирсэн билээ.

Өмнөх жилүүдэд 127 машин тараасан бол энэ жил Камбожид зургаа, Киргизтанд хоёр галын машин нэмж тараахаар болсон байна. Түүнчлэн Филиппин, Монгол, Перу, Мьянмар, Малайз, Шри Ланка, Камерун, Индонез, Лаос, БНАСАУ гэсэн арван оронд үлдсэн 127 машинаа тараах аж.

Галын машинуудад бүрэн засвар хийж дууссаны дараа тараах бөгөөд тээврийн зардлыг Сөүлийн засгийн газрын Гадаад хамтын ажиллагааны сан болон тусламж хүлээж байгаа улс хамтран хариуцдаг байна.

Тараах гэж буй галын машинууд нь насосны машин, ус тээвэрлэгч машин, командлагч машин, аврах автобус, түргэний машин, аврах машин, химийн бодисийн машин, туршлага судлах хөнгөн машин гэх мэт олон зориулалттай машинууд ажээ. Мөн эдгээр машинуудыг ажиллуулах арга, заавар болон цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай гарын авлагуудыг тусламж хүлээн авах орны хэл дээр орчуулан дагалдуулах юм байна.

Штабын дарга Шин Ёл Вү “Сөүл хот олон улсын хамтын ажиллагааны үр дүнд олж авсан гамшгийн голомт дээр хэрхэн ажиллах туршлага, ноу-хауг бусад хөгжиж буй орнуудтай хуваалцаж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж