"Тавантолгой" ХК-ийн уурхайчид бүтээн байгуулалтад оролцож байна | News.MN

"Тавантолгой" ХК-ийн уурхайчид бүтээн байгуулалтад оролцож байна

"Тавантолгой" ХК-ийн уурхайчид бүтээн байгуулалтад оролцож байна

"Тавантолгой" ХК-ийн уурхайчид бүтээн байгуулалтад оролцож байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Шар тээгийн уулзвар буюу Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн засмал зам хүртэлх 59,6 км замын ажил 2016 оноос эхэлсэн ч ашиглалтад оролгүй өнөөдрийг хүрсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт замын ажилтай биечлэн танилцаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн байна. Ингэхийн тулд орон нутгаас шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах талаар санал солилцсоны дагуу "Тавантолгой" ХК-иас ажиллах хүч, машин техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн 6 жолооч, 1 экскаватор, 5 самосвал ажиллаж байгаа бөгөөд хоёр сарын гэрээтэй бүтээн байгуулалтад гар бие оролцож, аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Улаанбаатараас Цогтцэций сум ороход хар замаар бүрэн холбогдоно.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж