ЭМЯ: Нэг хүний давтан шинжилгээгээр вирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Нэг хүний давтан шинжилгээгээр вирус илэрлээ

ЭМЯ: Нэг хүний давтан шинжилгээгээр вирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.8.27) "Covid-19" цар тахлын халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ.


СӨҮЛД МАНАЙ УЛСЫН НАЙМАН ИРГЭН ХАЛДВАР АВСНААС ГУРАВ НЬ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ, ТАВ НЬ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-"Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 23 сая 906 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 828 мянга гаруй хүн эндлээ. Мөн 16 сая 823 гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 210 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн энджээ. Энэтхэгт 24 цагт 75 мянга гаруй хүн халдвар авсан нь

ОХУ-д сүүлийн 24 цагт 4676 хүн шинээр халдвар авч, 115 хүн эндлээ. БНХАУ-д 32 хүн халдвар авчээ. Японд 903 мянган хүн халдвар авч, 13 хүн нас барлаа. БНСУ-д 441 хүн шинээр халдвар авсан бөгөөд долоо нь гаднын орноос зөөвөрлөгджээ. Сөүлийн бүх хичээлийг хааж, сургалтыг цахимаар явуулахаар боллоо.

Сөүлд манай улсын найман иргэн халдвар авсан нь багтлагдсан. Гурав нь эмнэлэгт хэвтэж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Биеийн байдал хэвийн байгаа.

Судалгаагаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар эрэгтэй хүн өвчлөх, нас барах магадлал их байна. Тиймээс эрэгтэйчүүд маск зүүх, биеийн жингээ хэвийн байлгах зэрэгт анхаарах шаардлагатай байна.

Манай улсын хувьд өчигдөр (2020.8.26)-ийн байдлаар 3717 хүн тусгаарлах ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 60 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гурван иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. СЭМҮТ-ийн 18002000 утсанд 24 хүн, онлайнаар нэг хүн холбогдож мэдээлэл авлаа.

Шинжилгээгээр 552-т вирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр (2020.8.26) 553 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 552-т нь вирус илрээгүй бол нэг хүний давтан шинжилгээнд вирус илэрлээ. Энэ иргэн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн юм.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, August 26, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж