Клипдээ нас барсан найзаа оруулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Клипдээ нас барсан найзаа оруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Клипдээ нас барсан найзаа оруулжээ

Видео: YouTube / Bolo connections

Пуэрторикийн рэпчин Кинки (Kinki) хөгжмийн видео бичлэгтээ нэгдүгээр сарын 19-нд зүрхний дутагдлын улмаас 31 насандаа нас барсан өөрийн найзын зургийг авахуулж, найздаа үзүүлсэн сүүлчийн дурсгал гэж нэрлэсэн тухай PrimeraHora сайтаар мэдээлжээ.

Мартинесийг нас барсны дараа дуучин түүний ойр дотныхноос нь найздаа зориулсан дуу зохиотол найзыгаа нутаглуулахгүй байхыг гуйжээ.

Тэд зөвшөөрсний дараа Кинки клипээ назыгаа покер тоглож буй байдлын зохиомжтой гаргажээ. Зураг авалтад гучаад хүн оролцсон бөгөөд дуучин тэднээс найз шигээ хөгжилтэй байхыг гуйсан байлаа. Нас барсан найзыгаа ширээний ард суулган гарт нь хөзөр баруулсан байв. “Миний бяцхан дүү амгалан нойрсоорой” клип ийнхүү гарч ирсэн байна. Зураг авалтын дараа түр заншуулсан байсан шарилыг нь Мартиесийн өссөн хот Барселонета хотод авчран нутаглуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-28 137.186.121.166

ЭВГҮЙ Л ЮМ, ГЭХДЭЭ НАЙЗАА ДУРССАН СЭТГЭЛ НЬ САЙХАН

Зочин 2016-01-28 182.160.35.189

Medrell medrell yum ih garahiimaa ene delhii deer. Hmmm

wakaran 2016-01-28 202.179.28.185

weird...