NBA-ийн тамирчид ажил хаялт зарлалаа | News.MN

NBA-ийн тамирчид ажил хаялт зарлалаа

NBA-ийн тамирчид ажил хаялт зарлалаа

NBA-ийн тамирчид ажил хаялт зарлалаа

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн тамирчид Жэкоб Блейкийн төлөө шударга ёсыг шаардаж, өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлалаа.

АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод Ням гариг (2020.08.23) бага насны гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаа нарт буудуулсан өнгөт арьст эр Жэкоб Блейкийн асуудал АНУ даяар арьс өнгөний эсрэг хөдөлгөөнийг дахин өдөөгөөд байгаа билээ. Цагдаа нар түүн рүү нийт долоон удаа буудсан ба нэг сум нь түүний нуруунд тусч, 29 настай Жэкоб одоо бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэж түүний гэр бүлийнхэн мэдэгджээ.

NBA-ийн албан ёсны мэдэгдэлд “NBA болон тоглогчдын холбооноос өнөөдөр явагдах ёстой байсан плей-оффын Милвауки Бакс – Орландо Мэжик, Хьюстон Рокетс – Оклахома Сити Тандер, Лос Анжелес Лэйкерс – Портланд Трейл Блэйзерс зэрэг багуудын тоглолтыг хойшлуулж байгаагаа зарлаж байна. Цувралын тав дахь тоглолтуудын тов удахгүй дахин гарна” хэмээжээ.

Милвауки Бакс болон Орландо Мэжик багуудын цувралын тав дахь тоглолт өнөөдөр хамгийн эхэнд явагдах байсан ч Бакс багийн тоглогчид хувцас солих өрөөнөөс гараагүй аж. Тэдний энэ үйлдлийг бусад багууд ч дэмжин, ажил хаялт зарлалаа.

Үүнтэй холбогдуулан WNBA буюу Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон MLB буюу Мэжор лиг бэйсболын зарим баг тамирчид мөн ажил хаялт зарлажээ.

Лос Анжелес хотын хоёр баг улирлыг үргэлжлүүлэх хүсэлгүй байна

NBA-ийн зөвхөн тоглогчид оролцсон хурал өнөөдөр (2020.08.27) зохион байгуулагдаж, 2019-2020 оны улирлыг үргэлжлүүлэх эсэх болон үүсээд буй нөхцөл байдлын талаар зөвлөлджээ. Энэхүү хурлын үеэр Лос Анжелес хотын хоёр баг болох Лэйкерс болон Клипперс багуудын тоглогчид улирлыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Харин бусад багууд улирлыг үргэлжлүүлж дуусгах хэрэгтэй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж