“Банк оф Чайна” Монгол дахь үйл ажиллагаагаа багасгахаар болжээ | News.MN

“Банк оф Чайна” Монгол дахь үйл ажиллагаагаа багасгахаар болжээ

“Банк оф Чайна” Монгол дахь үйл ажиллагаагаа багасгахаар болжээ

“Банк оф Чайна” Монгол дахь үйл ажиллагаагаа багасгахаар болжээ

“Банк оф Чайна” Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээгээ багасгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тус төлөөлөгчийн газар нь 2013 оны нэгдүгээр сард байгуулагджээ. Харин 2014 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хандаж, охин компани буюу банк байгуулах хүсэлт тавьсан байдаг. Хүсэлтийн дагуу охин компанийн үйл ажиллагаа явуулах оффисын засвар, систем тоног төхөөрөмжийн суурилуулалт, хүний нөөцийн бэлтгэлээ базааж, банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулах стандарт нөхцөл бололцоог бүрэн хангасан талаар тус төлөөлөгчийн газраас мэдээлж байв.

Гэвч өнөөдрийг хүртэл Монголын Засгийн газраас банк байгуулах лицензийн зөвшөөрлөө авч чадаагүй байгаа юм. Тиймээс үйл ажиллагааны өртгөө бууруулах зорилгоор “Банк оф Чайна”-гийн төв оффисын зүгээс Монгол дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны цар хүрээг багасгах арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, үйл ажиллагаа явуулах оффисын талбайг багасгахаар болжээ. Мөн тус төлөөлөгчийн газраас ирэх есдүгээр сард орон тооны цомхотгол хийж, зарим хятад ажилчдаа эргүүлэн татахаар болсон байна.

Гэхдээ “Банк оф Чайна” нь үйл ажиллагааны цар хүрээ багассан ч Монголын зах зээлд өндөр ач холбогдол өгсөн хэвээр байгаа төдийгүй зах зээлийн судалгаа, холбон зуучлах арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллахаа илэрхийлээд байгаа аж.

Сүүлийн жилүүдэд, санхүүгийн салбарыг нээлттэй болгож, аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтийн хүүг бууруулах асуудал нь Монголын эдийн засгийн нэг гол сэдэв болсон. УИХ-аар ч банкны салбарт реформ хийж, зээлийн хүүг бууруулах стратеги асуудлыг хөндөн хэлэлцэж байгаа, Монголын банк, санхүүгийн салбарыг нээлттэй болгосноор гадаадын банкуудыг татан оруулж ирэх нөхцөл бүрдвэл эдийн засгийн хөгжилд түлхэц болно гэж зарим улстөрч, эдийн засагчид ярих нь бий. Ямар ч байсан Монголд салбараа байгуулахаар удтал хүлээсэн “Банк оф Чайна” Монгол дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа багасгаж эхэлсэн бололтой.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-27 203.91.115.48

зөв баяр хүргэе, Африкийн улсууд Хятад Улсын зээлээс татгалзаж эхлээд байна, бүтээн байгуулалтаа өөрсдөө эсхүл барууны орнуудаар эргээд хийлгэж эхэлж байна, алс ирээдүйгээ бодох хэрэгтэй учир нь Хятад банк төрийн мэдлийн болон хувийн хэвшлийн бүх компаниудад мөн ЗГ-т маш их хэмжээний зээл өгнө мэдээж бид түүхий эдээ Хятад руу гаргаж зээлээ төлөх гэнэ Хятад түүхий эд авахаа больчихно тэгээд бүх барьцаа хөрөнгийг өөрийн банкны нэр дээр шилжүүлж ана тэр нь Хятад өмч болно, аюултай шүү ОРКуудаа

Avatar

ТӨМӨР 2020-08-27 202.126.90.55

Хэрэв хятад банк орж ирвэл Нэг мэдэхэд Хятадын эрхшээлд орсон байх болно.

Avatar

Зочин 2020-08-27 202.126.88.214

Хятадын банк хурдан байгуулагдаасай, мөнгөө хадгалуулмаар байна, хүү нь өндөр, монголын популист дээрэмчдээс хамгаалагдана

Avatar

Зочин 2020-08-27 103.57.93.198

mongol huulegchid denduu daam garsan shuu ulsaa boddogui shulaachid hereggui coohon hun amtai ulsad ganc toriin bankaar changa hatuu bodlogtoi baihad bolondoo zarim neg salbar choloot baih albagui

Avatar

Зочин 2020-08-27 202.126.90.107

Халхууд маань үнхэлцгээ хагартлаа айж байгаа даа

Avatar

иргэн 2020-08-27 202.131.227.82

тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа таниулах зорилгоор ажиллаж байж, банкны зөвшөөрлөө авах ёстой. Гадаад орнуудад маш өндөр шалгуур тавьдаг гэсэн. Зөвшөөрөл өгөхгүй байгаа нь буруу зүйл бишээ.

Avatar

Зочин 2020-08-27 202.21.108.1

Хувьсгалаас өмнөх аймшигт үеийн ЭМГЭНЭЛТ түүх Монголд дахин ирэхнээ. Хятадын пүүсүүдэд Монголын бүх мал сүрэг, авдар дээрхи бурхадтайгаа барьцаалагдсан байсан гдг. Барон ирж Хятад пүүсүүдийн хар данс, өрийн бичгийг шатаахад Монголчуудын нар гарч, хувьсгалаас илүү ач холбогдол өгсөн байдаг

Avatar

Монгол хүү 2020-08-27 103.206.195.230

Зөвшөөрлийг нь өгчихөд яадаг байна аа? Уул нь хүү багатай зээл гарахад дөхөм болох байсан юм даа. Энэ хэдэн шулаач банкуудыг байранд нь тавихад их нөлөөтэй гэж бодож байсан юмсан…

Avatar

Зочин 2020-08-27 172.22.6.65

Чи зөвшөөрөл өгөөгүйн шалтгааныг энэ насандаа ойлгохгүй явсаар үхнэ.

Avatar

сааксүх 2020-08-27 124.158.124.185

гар буутай улаан хивсэн дээр гүйгч эдиин засгиин хувьсгал хиинэ

Avatar

Хэнтийн бурят 2020-08-27 202.179.26.5

Оросууд Монголыг буриадуудаараа дамжуулж атгаж байгаа юм чинь

Avatar

Зочин 2020-08-27 103.212.119.170

Khan bank шиг шулаач байгууллагуудыг ууг нь нэг цахилгаан гүйлгэх байсан юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж