НОБГ: Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна | News.MN

НОБГ: Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

НОБГ: Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

НОБГ: Агаарын бохирдлыг 80 хувь бууруулна

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн байгаль орчны газраас өнөөдөр (2020.8.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:

Зургадугаар сарын 10-наас эхлэн нийслэлийн долоон чиглэлд завьт эргүүл ажиллаж, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж байна. Завьт эргүүлд цагдаа, онцгой болон холбогдох байгууллагын 2400 орчим алба хаагч өдөр бүр ажиллаж байна. Энэ хугацаанд 235 хүний амь насыг хамгаалж, 38 авто машиныг голын уснаас гаргажээ. Мөн усны ослын талаарх 39 дуудлагаар 144 хүний (32 нь хүүхэд) амь насыг хамгаалсан байна.

Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл хангах захирамж гаргасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 6000 гаруй алба хаагч сайжруулсан түлшийг зөв ашиглах, стандартын шаардлага хангасан эсэх, угаарын хий мэдрэгчийг зөв ашиглах талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа аж. Өнгөрсөн жил 52700 айлд сайжруулсан түлш зөв ашиглах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Одоогоор 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш хадгалжээ. Цаашид сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх юм байна. Мөн өнгөрсөн жил агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан бол энэ жил 80 хувь бууруулах зорилго тавьжээ. Түүнчлэн есдүгээр сарын 7-ноос алслагдсан таван хорооны 15131 айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж, сайжруулсан түлшний сайн карт олгох юм байна.

Мөн тарваган тахал өвчин их гарч байгаатай холбоотойгоор нийслэлийн авто тээврийн долоон товчоод дээр холбогдох байгууллагууд өдөр бүр шалгалт явуулж байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-27 103.229.122.182

Автомашины энэ хар утааш яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж