Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ | News.MN

Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ

Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ

Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ

ОХУ-аас ирсэн хөлөг онгоцноос болж Бусанд цар тахал хурдтай тархаж буй энэ үед хоёр монгол оюутан тушаал зөрчин гэр-тусгаарлалтаасаа оргосон хэрэг гарчээ.

Бусан хотын Эрүүл мэндийн төв өнөөдөр (2020.08.27) монгол оюутнууд болох өсвөр насны эрэгтэй А, 50-аад насны эмэгтэй Б нарыг халдварт өвчнөөс сэргийлэх, зохицуулах актыг зөрчин, зөвшөөрөлгүйгээр тусгаарлалтаас оргож байхыг барьсан хэмээн мэдээллээ.

Бусан дахь их сургуульд сурдаг А өмнө нь энэ сарын 23-ны 19:49 цагт тусгаарлалтаас оргон, ойролцоох хүнсний дэлгүүрт баригдаж байжээ. Тэрбээр гэрт нь идэх юм юу ч үлдээгүй тул хүнс худалдаж авахын тулд тийм үйлдэл хийсэн гэдгээ мэдүүлсэн байна. А нь энэ сарын 14-нд Бусанд очсон бөгөөд наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл гэр-тусгаарлалтад байх ёстой байсан аж.

Харин Б халдвар авсан хүний хавьтагч тул тусгаарлагдаж байсан аж. Гэвч тэрбээр энэ сарын 24-нд 11:00 цагаас 13:00 цаг өнгөртөл хоёр цаг гаруй гадуур явж байгаад баригджээ. Тэр өдөр нийт 58 хүн тусгаарлалтаас зөвшөөрөлгүй гараад баригдсан аж. Тэдний 43-ыг өдгөө прокурорт шилжүүлж, долоог нь цагдаа нар шалгасаар байгаа юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-27 103.14.38.210

ochood tusgaarlagdana gedegee medeed ywsan bjiij zugeer bj chaddaggui ymar archaagui humuus be

Avatar

зочин 2020-08-27 182.160.35.25

бидний шүтдэг со юу даа хэхэ, тэгээд монголчууд нь өөрсдөө орк учраас өөрсдийгөө хамгийн түрүүнд муулна хэхэ, ийм байхад төр засаг ийм тийм, амьдрал ийм тийм гэж ярих хэрэг байна уу

Avatar

Иргэн 2020-08-27 202.9.46.62

энэ орчуулагч яаж орчуулаад байнаа. Өсвөр насны оюутан, 50 настай оюутан гэж юу гэсэн үг вэ. Ямар нэг мэдээ хагас дутуу сонсоод, уралдаж нийтлх юмаа. Наадуул чинь өлссөндөө биш 14 хоног тусгаарлалтанд байж чадахгүй эргүүтсэн амьтад байна. Солонгост өлсөж үхнэ гэж байх ч үгүй. Ямар америкт байгаа биш. Эргүү дуракууд их байнаа

Avatar

зочин 2020-08-27 66.181.161.65

Хоолондоо явахгүй тэгээд турж үхэх байсан юм уу ?..

Avatar

Зочин 2020-08-27 203.91.115.51

тэр 50 настай авгайг баваад идчихгүй дээ.

Avatar

Зочин 2020-08-27 202.179.26.48

50 настай оюутан гэж ямар юм бдын

Avatar

Хурдан ир ээ 2020-08-27 64.119.25.181

Өлссөн л хүний үйлдэл байна шүү дээ. Аваад ирээсэй дээ хөөрхийсийг

Avatar

Зочин 2020-08-27 202.21.107.106

Шоронд байсан нь дээр байсан байхдаа. Ядаж хоолтойгоо юм байна ш дээ.

Avatar

зочин 2020-08-27 192.82.75.74

haana ch ORK amidarna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж