Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ

Монгол оюутнууд идэх хоолгүйн улмаас тусгаарлалтаас оргожээ

ОХУ-аас ирсэн хөлөг онгоцноос болж Бусанд цар тахал хурдтай тархаж буй энэ үед хоёр монгол оюутан тушаал зөрчин гэр-тусгаарлалтаасаа оргосон хэрэг гарчээ.

Бусан хотын Эрүүл мэндийн төв өнөөдөр (2020.08.27) монгол оюутнууд болох өсвөр насны эрэгтэй А, 50-аад насны эмэгтэй Б нарыг халдварт өвчнөөс сэргийлэх, зохицуулах актыг зөрчин, зөвшөөрөлгүйгээр тусгаарлалтаас оргож байхыг барьсан хэмээн мэдээллээ.

Бусан дахь их сургуульд сурдаг А өмнө нь энэ сарын 23-ны 19:49 цагт тусгаарлалтаас оргон, ойролцоох хүнсний дэлгүүрт баригдаж байжээ. Тэрбээр гэрт нь идэх юм юу ч үлдээгүй тул хүнс худалдаж авахын тулд тийм үйлдэл хийсэн гэдгээ мэдүүлсэн байна. А нь энэ сарын 14-нд Бусанд очсон бөгөөд наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл гэр-тусгаарлалтад байх ёстой байсан аж.

Харин Б халдвар авсан хүний хавьтагч тул тусгаарлагдаж байсан аж. Гэвч тэрбээр энэ сарын 24-нд 11:00 цагаас 13:00 цаг өнгөртөл хоёр цаг гаруй гадуур явж байгаад баригджээ. Тэр өдөр нийт 58 хүн тусгаарлалтаас зөвшөөрөлгүй гараад баригдсан аж. Тэдний 43-ыг өдгөө прокурорт шилжүүлж, долоог нь цагдаа нар шалгасаар байгаа юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж