Мотоциклтой этгээд замын цагдаа дайрч, хөлийг нь хугалжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Мотоциклтой этгээд замын цагдаа дайрч, хөлийг нь хугалжээ

Мотоциклтой этгээд замын цагдаа дайрч, хөлийг нь хугалжээ

Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой залуу дайрч, хөлийг нь хугалжээ. Хэргийг тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрээс урагш эргэдэг уулзвар орчимд өчигдөр (2020.08.26) өглөөний 09.10 цагт  хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрсан хэрэг гар­сан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тод­руу­лахад “Замын цагдаагийн алба хаагч өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрээс урагш эргэдэг уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байхад мотоциклтой жолооч хурдтай ирж, мөргөсөн. Зохицуулагч явган зорчигчдыг гаргасны дараагаар хурдаа хасах дохио өгсөн боловч жолоочийн үүргээ биелүүлээгүй.

Цагдаагийн алба хаагчийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан. Унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн” гэв.

Posted by Badrax ZB on Wednesday, August 26, 2020

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж