Франкфуртээс 261 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Франкфуртээс 261 иргэн эх орондоо ирлээ

Франкфуртээс 261 иргэн эх орондоо ирлээ

Франкфуртээс 261 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2020.08.27) 06.05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 28, эрүүл мэндийн шалтгаантай 28, хөгжлийн бэрхшээлтэй нэг, бусад 163 иргэн байгаа юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлах аж. Өнөөдөр мөн Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэсэн билээ.

Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр хоёр нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж