Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух М нь 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдсөний эцэст 1968 онд төрсөн “Г” гэгч нь хохирогч М-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, амь насыг нь хохироон, цогцсыг нь хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
Э.БУРАМ