Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт энэ сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнийг тусгаарласан. Дээрх иргэдээс шинжилгээ авч, Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан байна.
Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, сэжигтэй тохиолдол илэрсэн гэх Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Дээрх иргэдээс авсан шинжилгээний хариу гартал Өвөрхангай аймгийн хэмжээнд хяналт, шалгалтыг чангатгаж, урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос холбогдох албан байгууллагуудад үүрэг болгосон байна.
Б.ЖАРГАЛ