Танхимын бус хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргана | News.MN

Танхимын бус хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргана

Танхимын бус хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргана

Танхимын бус хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргана

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын дагуу танхимын болон танхимын бус сургалтыг төлөвлөх, зохион байгуулах талаар Боловсролын хүрээлэнгээс аймаг орон нутагт зөвлөмж хүргүүлжээ.

Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн дагуу зохион байгуулах юм байна.

Тухайлбал, хичээлийн жилийн есдүгээр сард өмнөх ангийн 3, 4 дүгээр улирлын хичээлийн агуулгыг бататгахдаа сурагчдын агуулгын хоцрогдлыг арилгах, мэдлэг, ойлголтыг бататгахад анхаарах, Танхимын бус хэлбэрээр зохион байгуулах хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргаж, багш суралцагчидтай холбоо тогтоож зайнаас суралцах үйл ажиллагааг дэмжиж ажиллах зэргийг тус зөвлөмжид тусгажээ.

Зөвлөмжийн дагуу сургуулиуд хичээлийн хуваарийг наймдугаар сарын 27-ны өдөрт багтаан гаргаж, эцэг эх асран хамгаалагч, суралцагчдад нээлттэй мэдээлэх юм байна.

Э.ЭГШИГЛЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-27 66.181.161.86

Дэлхий даяар цар тахал дахин дэгдэж байхад бид хүүхдээ нэг дор бөөгнөрүүлэн өвчин тараах гээд байгаа юм уу??? Төр засаг хүүхдүүд дээр маань туршилт хийх нь ээ?? Хүүхдүүдэд вирус тархаад эхэлбэл "За арай болоогүй юм байна" гээд хорио тогтоох юм уу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж