Абэ Шинзо бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадах уу? | News.MN

Абэ Шинзо бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадах уу?

Абэ Шинзо бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадах уу?

Абэ Шинзо бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадах уу?

Сүүлийн хоёр долоо хоногт Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ойр ойрхон эмнэлэгт очих болсон нь олны анхаарлыг татаж байна. Өмнө нь 2007 онд эрүүл мэндийн шалтгаанаас болж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан түүний эрүүл мэнд дахин муудсан гэх яриа үнэн болж таарчээ. Нэгдүгээр сарын сүүлчээс зургадугаар сарын сүүлч хүртэл тасралтгүй зургаан сар цар тахалтай тэмцэн ажилласан түүнийг ажлын стресс, мэдрэлийн ядаргаанд орсон байх магадлалтай гэж бичиж байгаа юм. Цар тахал эхлэхээс өмнө бараг орой бүр улс төрчид, бизнесменүүдтэй зоог барьдаг байсан Абэ сүүлийн үед 18.00 цаг болмогц гэртээ харьдаг болсон нь ч хүмүүсийн анхаарлыг татах болжээ.

Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт очсоныхоо дараа тэр “Хичээх болно” гэхээс өөр зүйл хэлээгүй юм. Үүнээс өмнө тус улсын сөрөг хүчнийхэн болон хэвлэлүүд Абэ Шинзогийн бие муудсан эсэх талаар хариулт авахыг хүсэхэд тус улсын Засгийн газрын нарийн бичгийн дарга Суга Ёшихиде “Ерөнхий сайдын эрүүл мэндэд ямар ч асуудал байхгүй. Би түүнтэй өдөр бүр уулзаж байгаа. Тэр өдөр тутмын ажил үүрэгтээ бүх анхаарлаа хандуулж байна” гэж няцаасан хариулт өгч байсан юм.

Хамгийн сүүлд зургадугаар сарын 18-нд олны өмнө гарснаасаа хойш өдийг хүртэл нэг ч удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй тэрбээр Баасан гариг (2020.08.28)-т хэвлэлийн хурал хийнэ гэдгээ зарлаад байна. Хэвлэлийн хурал хийхийн өмнө мөн л эмчийн үзлэгт орох болсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Уг хэвлэлийн хурлаар тэр өөрийн эрүүл мэндийн байдлын талаар болон цар тахлын цаг үеийн асуудлаар мэдээлнэ гэж олон нийт таамаглаж байна.

 Тэрбээр шархлаат колит (Ulcerative colitis) гэх ходоодны өвчнөөр 17 наснаасаа эхэлж өвдсөн бөгөөд 2007 онд уг өвчин нь хүндэрч, албан үүргээ гүйцэтгэж чадахаа больсон юм. Дэлхийн гуравдагч том эдийн засагтай улсын төрийн тэргүүний биеийн байдал хүндэрвэл Япон улс цаашид яах вэ гэдэг асуулт урган гарч ирж байна.

Өдгөө 65 настай Абэ Шинзо нь дэлхийн түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан бөгөөд тасралтгүй хашиж буй Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа билээ. Энэ сарын 24-ний өдөр түүний тасралтгүй төр барьсан хугацаа 2798 хоног болж, тэрбээр дэлхийн түүхэнд хамгийн удаан тасралтгүй ажилласан Ерөнхий сайд болов.

Абэ Шинзо нь 2018 он эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд намын дүрмийн дагуу сүүлчийн удаагаа намаа удирдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэв түүний эрүүл мэндэд ямар нэг асуудал тулгарахгүй бол тэр 2021 он хүртэл засгийн газрыг тэргүүлэх боломжтой гэсэн үг.

София их сургуулийн улс төр судлаач, профессор Коичи Накано “Маш олон хүн түүнийг хүнд цаг үед тасралтгүй олон сар ажиллаад стресс ядаргаанд орж, улмаар энэ нь суурь өвчинтэй нь хавсарсан байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ хэрэв тэр хүнд цаг үед улс орноо орхихоор шийдсэн бол өөрт хамгийн халгүй арга нь эрүүл мэндийн шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, биеийн байдлаас болж албан тушаалаа өглөө гэвэл тэр улс орны эдийн засаг хүндэрч, эрүүл мэндийн салбар хүчтэй цохилтод орсон үед хариуцлагаас зугтлаа гэсэн шүүмлжлэлд өртөхгүй гэсэн үг” хэмээн ярьжээ.

Хэрэв Абэ Шинзо огцорлоо гэж бодоход тус улсын хувьд шинэ мэдээ ч эрх баригч Либерал Ардчилсан намын хувьд удаан хугацааны манлайлалд нь бараг саад учрахгүй учир цочирдох асуудал биш юм. Жил жилийн сонгуульд хялбархан олонхи болж чаддаг эрх баригч намд дараагийн Ерөнхий сайдыг сонгоход тийм ч их хугацаа шаардагдахгүй л болов уу.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2020-08-27 122.201.21.26

Энэ нөхрийн юу яах нь бидэнд ёстой пад алга даа.

Avatar

Зочин 2020-08-27 103.57.93.74

Guilgachin chamd hamaagui blaa yu

Avatar

Батбагана 2020-08-27 43.242.242.59

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд маш элэгтэй, манай оронд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг боддог сайн хүн юм. Түүний бие илааршиж нэг хоёр жил ч болов ажлаасаа билээ. тэгвэл манайд их л хэрэгтэй юмсандаа. Түүнд эрүүл энхийг хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж