Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна | News.MN

Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна

Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна

Ногоочид зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй, хөөгдөж байна

Шинэхэн ургацын хүнсний ногоо зах зээлд хэдийнэ зарагдаад эхэлсэн. Орон нутгаас ирсэн ногоочид “Барс” хүнсний захын хойд талд орших авто зам дагуух байрны дунд шинэ ногоо худалдаалж байна. Энд лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, салатны навч, вандуй, бууцай, хулуу, гоньд, амтат чинжүү гээд нарийн ногоо өрөөстэй. Ногоочдын дийлэнх нь Төв аймгийн Жаргалант сум, Сэлэнгэ аймгаас ирсэн гэнэ.

Ногоочид тарьсан ногоогоо жижиглэнгээр болон бөөнөөр нь худалдана. Зарим нь зөвшөөрөл авалгүйгээр зам дагуу ил задгай худалдаа хийж, цагдаа нарт хөөгдөн туугдаж байхтай тааралдав.  Тэднээс яагаад зөвшөөрөл аваагүйг нь тодруулбал, үзэсгэлэн худалдаа хийх талбайд багтахгүй байгаа учраас зөвшөөрөлгүй газар ногоогоо зарахад хүрч буйгаа хэллээ.

"НААШ ЦААШ ХӨӨГДСӨӨР ЯМАР Ч ОРЛОГОГҮЙ ӨДРИЙГ ӨНГӨРӨӨЛӨӨ"

Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас ирсэн ногоочин Ч.Батбямба “Би Зүүнхараагаас тариалсан ногоогоо борлуулахаар 2-3 тонн ногоотой ирсэн. Тэндээс Дарханы замаар машин тэргээ эвдэн байж, хонон өнжин ирсэн. Хотод ирээд ногоогоо зарах гэсэн чинь зөвшөөрөлгүй гээд талыг нь хогийн машинд ачаад явсан. Сая ачиж явсан ногоог минь авч ирээд “Ногоогоо буулгаж ав” гэлээ. Амьдрах гэж ядаж байгаа нэгнээ ингэж болохгүй шүү дээ. Өдөржингөө ногоогоо наашаа цаашаа зөөсөөр үнэндээ тамирдаж байна. Миний хувьд өнөөдөр гэхэд ямар ч орлогогүй болчихлоо” гэв.

Тэнд  цагдаагийн хоёр албан хаагч зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж буй ногоочдод шаардлага тавьж харагдав. “Хөдөө орон нутгаас ирсэн ногоочид Баянгол дүүргээс гаргаж өгсөн зөвшөөрөлтэй талбайд  ногоогоо борлуулах ёстой. Гэтэл наймаа эрхлэх ямар ч зөвшөөрөлгүй, шинжилгээний бичиггүй худалдаачид зам дагуу олноор зогсч байна. Зөрчлийн тухай хуулийн 10.4.1 хэсэгт “Захиргааны байгууллага хуулиар хориглосон тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй” гэж заасан байдаг талаар цагдаа нар хэлж байлаа.

"НЭГ ХАШАА ГАРГАЖ ӨГСӨН Ч ТЭНДЭЭ НОГООЧИД НЬ БАГТАХГҮЙ БАЙНА"

Сэлэнгэ аймгаас ирсэн ногоочин Б.Алимаа “Биднийг замын хөдөлгөөнд саад боллоо гээд цагдаа нар хөөгөөд байх юм. Төмөр замын вокзалын ойролцоо нэг хашаа гаргаж өгсөн ч тэндээ ногоочид нь багтахгүй байна. Тэр хашаа нь том бол хамаа алга. Бид тэндээ ороод ногоогоо борлуулмаар байна. Миний хувьд Сэлэнгэ аймгаас хотод ирэх гэж бүтэн 12 цаг Дарханы замаар явж, тэндээс нэг шуудай ногоо 3000 төгрөгөөр ачуулж ирж байгаа. Хотод ирээд 10 гаруй хоног боллоо. Биднийг сая энд зогсч болохгүй гээд хөөсөн. Одоо ногоогоо ачиж явах гээд байж байна. Зарим ногоочдын ногоог нь хогийн машинд ачаад, эсэргүүцэж дуугарсан хүнийг гавлаад аваад явчих юм” гэлээ.

Төмөр замын вокзалын ойролцоох зөвшөөрөлтэй үзэсгэлэн худалдааны талбай дээр очлоо. Ногоочид борооноос ногоогоо хамгаалж, ногоон уутаар саравч татжээ. Бороо орсны улмаас шороон талбайн ус, шавхай ихтэй байв. Шинэ ногооны үзэсгэлэн худалдааг сонирхон ганц нэг хүмүүс худалдан авалт хийж харагдана. Энэ талбайд ойролцоогоор 50 гаруй ногоочин шинэ ургацын ногоогоо худалдаалж байгаа аж.

"ДҮҮРГЭЭС ГАРГАЖ ӨГСӨН ТАЛБАЙГ САРЫН 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТҮРЭЭСЭЛДЭГ"

“Орон нутгаас ирсэн ногоочдод хэдхэн сар түр хугацаанд ашиглаж, шинэ ургацын ногоогоо борлуулах талбай  хэрэгтэй байна. Зөвшөөрөлтэй талбайдаа багтахгүй байгаа учраас ийм асуудал үүсч байна. Үзэсгэлэн худалдаа хийх зөвшөөрөлтэй энэ талбайн нэг сарын түрээс нь 300 мянган төгрөгийн үнэтэй. Бид наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл гурван сараар нь түрээсийн мөнгөө төлчихдөг. Зарим ногоочид долдугаар сарын 20-ноос энд талбай түрээсэлж эхэлсэн. Наймдугаар сар гараад ногоочдын тоо нэмэгдэж, талбайдаа багтахгүй болсон” гэж Төв аймгийн ногоочин ярилаа.

Энэ жил хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байгаад ногоочид ам сайтай байв. Өнгөрсөн жилийн өдийд нэг шуудай байцаа 5000 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 10-12 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ингээд шинэ ургацын үзэсгэлэн худалдаанд борлуулж буй хүнсний ногооны бөөний үнийг танилцуулъя. Шуудай төмс 18 мянга, шуудай байцаа 12 мянга, шуудай манжин 20 мянга, лууван бас 20 мянга, сонгино нэг кг 1200 төгрөг, монгол огурцы 4000, ногоон сонгино 800, тарвас 25 мянга, шар хулуу 1500, дугуй хулуу 1600 төгрөг, сармис 20 мянган төгрөгийн үнэтэй байна.


“ОРОН НУТГААС НЭГ ШУУДАЙ НОГООГ 3000 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТЭЭВЭРЛЭДЭГ”

Сэлэнгэ аймгийн ногоочин П.Оюунгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та аль аймгаас ирэв. Шинэ ургацын ногооны худалдан авалт хэр байна вэ?

-Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирсэн. Хотод шинэ ургацын ногоогоо борлуулахын тулд лангуу түрээсэлж сууна. Лангууны нэг сарын түрээс 300 мянган төгрөг бөгөөд гурван сарын нэг сая орчим төгрөг төлсөн. Бид наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 20-хүртэл түрээсэлж байгаа. Ер нь жил бүрийн намар монгол ногооны худалдааны тусгай талбай гаргаж, чөлөөтэй борлуулах боломжоор дэмжиж тусалмаар байна. Хүмүүс ч гэсэн шинэ ургацын ногоог ногоочдын гар дээрээс бодит үнээр нь худалдаж авах сонирхолтой байдаг юм. Орон нутгийг бодвол хот газар хөл хөдөлгөөн ихтэй учраас худалдан авалт сайтай байдаг. Даанч зөвшөөрөлтэй талбай цөөн байна. Бид хавар гуравдугаар сараас эхлээд л ногооны талбай дээрээ тасралтгүй ажилладаг. Хөдөлмөр, хүч шингэсэн ногоогоо хотод ирээд борлуулах гэхээр талбай байхгүй, хөөх юм. Бидний тарьсан ногоо ченжүүдийн гар дээр очихоор дор хаяж 200-500 төгрөг нэмэгддэг.

-Сэлэнгэ аймгаас хот руу ирэхэд хэр зардал гардаг бол?

-Би хувийнхаа машинаар 120 мянган төгрөгөөр шатахуун хийж, шинэ ургацын ногоогоо тээвэрлэж ирсэн. Дор хаяж 2-3 тонн хүнсний ногоо ачиж ирнэ шүү дээ. Хувийн машингүй бол нэг шуудай ногоог 3-4 мянган төгрөгөөр тээвэрлэж ирдэг. Сэлэнгэ аймаг Монгол Улсынхаа жимс, хүнсний ногооны 80 хувийг тариалж байгаа шүү дээ. Аймгийн зарим ногоочид Дархан-Уул хот руу явж, шинэ ургацын ногоогоо борлуулж байгаа. Тэнд ч бас ялгаагүй зөвшөөрөлтэй талбай байхгүй энд тэнд хөөгдөж туугдана. Ногоочдын хувьд хүнсний ногоогоо тариалж, хурааж авахын авдаг ч борлуулахад хүндрэлтэй байдаг. Төр засгаас дэмжиж, талбайн түрээсийг бодолцож үзэж, боломжийн лангуутай байвал болмоор юм шиг санагддаг. Монголчууд хүнсний ногоогоо тарьж сурсан байна. Төрөл нь ч олон болжээ. Би гэхэд 20 гаруй төрлийн хүнсний ногоо тарьсан.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-27 103.229.122.56

Үнэхээр эх орондоо тарьсан ногоо бол худалдах газар олгож өгөөч ээ. Бид авмаар байна

Avatar

Зочин 2020-08-27 185.100.87.206

! Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Дэмжих хэрэгтэй 2020-08-27 64.119.25.181

Болиоч дээ Триаланчдаа дэмжээч

Avatar

Зочин 2020-08-27 203.217.139.242

иргэдээ боддоогүй худал амлаж, хоосон яриад байгаа УИХ-ын гишүүддээ гомд. Тэднийг тө нар өөрсдөө л гаргаж ирсэн.

Avatar

иргэн 2020-08-27 202.131.227.82

задгай, болгосон хоол зарж байгаа биш, ногоог хаана ч зарсан яадаг юм бэ? Заавал зөвшөөрөл гэж ногоочдыг хяхаж, хавчих ёстой юу? Манайхан арай хүнд сурталтай байна шүү. Ногоо тарина гэдэг хүнд хөдөлмөр, хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгээд борлуулалтыг чөлөөтэй хийлгэл дээ

Avatar

хотын даргад 2020-08-27 202.131.245.69

худалдаа хийж буй орчны эрүүл ахуй, ариун цэврийг дээд зэргээр сахиж, хог хаягдалгүй аятайхан байлгана гэсэн ам өчгийг нь бичгээр аваад түрээсгүй хүнсний ногоо, жимс зарах зөвшөөрсөн цэгүүдээ зарлах хэрэгтэй. хэрэв бохир заваан байлгавал дараа нь торгууль төлдөг байхаар хороо, дүүрэг, хотын холбогдох албадад хариуцуулахад энэ ажил жигдэрнэ дээ.

Avatar

фцуж 2020-08-27 45.51.191.129

н*вшийн зөвшөөрлийг зогсоо

Avatar

Зочин 2020-08-27 182.160.1.107

Зовж зовж тарьсан ногоогий нь аятайхан бөөнөөр нь заруулчихаж чадахгүй пизка төр засагаар яахын бэ? Намрын шинэ ногоогоор ард олноо баярлуулахыг ойлгохгүй тэнэг төр юмаа. Өөрсдөө тэнэг тэнэг юм хийдэг мөртлөө, ганц сар ногоо заруулчих талбай гаргахаас татгалздаг тэнэг төр. Барсын хойт талын том сааданд заруулж яагаад болдоггүй юм.

Avatar

Зочин 2020-08-27 202.126.90.135

Hudlaa s*****g Hurelsuhruu shuud yariachee ta nar. Haa bna ter Undesnii uildverlel, Nogoochidoo demjih ene ter. odoo ed nart tom zaitai talbai gargaad ogchiholdoo. end tendgui hooson gazar zondoo lbaigaa shuu dee. Bokzaliin hazuud containeraar hashchihsan heden Mkv hooson hashaa baij l bn. Ajlaa hiigeechee

Avatar

Зочин 2020-08-27 66.181.161.86

Коммунистууд төрд гарахаараа ядарсан муу иргэдээ ингэж л албадах захиргаадах дарамтлах аргаар удирддаг юм даа!!! Талбайг нь хүрэлцэхээр гаргаж өгөөд зовж зүдэрч арай гэж ургуулсан ногоог нь ард түмэндээ хүрэгхийг боддоггүй яачихсан махан толгойтой төр засаг вэ??? Одоо яая гэхэв, бид өөрсдөө л эднийг сонгож толгой дээрээ залсан юм чинь, биеэрээ л амсаж дээ!!! Амсаад ч ойлгохгүй дээ!!!

Avatar

Зочин 2020-08-27 103.80.211.124

Хаваржин, зунжин хөлс хүч, хөдөлмөр, мөнгө төгрөгөө зарцуулан байж ургуулсан жаахан ногоогоо борлуулж болохгүй мөн ч хэцүү цаг үе ээ. Энэ засаг төрд хүнийг хүн гэж үзэх нүд, сэтгэл үнэндээ алга даа. Хог дээр хаяаад байгаа малын толгойг шулж, махыг нь савлаж зарахыг хүртэл хориглож байдаг. Намрын саруудад элдэв зөвшөөрөл, татвар, түрээс, шинжилгээ гэлгүйгээр ногоо зарах талбайг нь хангалттай гаргаад өгчихөд юухан байхав дээ. Хүнээ гэх сэтгэл байхад.

Avatar

Зочин 2020-08-27 202.126.88.142

Amidrah gej hudulmurluj yadarch baigaa humuusiig daramtlaad baih yum turiin huvalznuud. Duurgiin hotiin tsaashlaad yamdad baidag jijig dund tom huvalznuudiig bugdiig n huduu huuj nogoo tariul

Avatar

Дагва 2020-08-27 66.181.187.18

Ногоо тарина гэдэг асар их цаг,асар их хөдөлмөр байдаг юм билээ.Төвийн бид очоод 2-3-н өдөр ажиллаад нуруу татаад ажиллаж чадахгүй ,маш их ядарсан .Тэр их хүч, хөдөлмөрийг манайхан хүндлээрэй,Ард нь үр хүүхэд гэр бүл нь байна,тэдний бүтэн жил амьдрах амьдрал нь юм шүү, Битгий хогийн машинд ачиж хаял даа,,ЯАЧИХСАН ХУУЛЬ вэ? Бид бие,биенээ хайрлаж,зөвлөж туслахгүй бол Монгол амархан доройтолд орж Бие,биенийхээ амьдарлийг татаж унагаасаар гадныханд л ноолход амархан болно шүү?

Avatar

Зочин 2020-08-27 66.181.168.199

хулгайч луйварчид банкан дахь нийгмийн даатгалын мөнгийг хуссан хулгайлсан нөхдүүдтэй ингэж харьцах ёстойм шүү

Avatar

Зочин 2020-08-27 202.21.113.238

Хүрэлсүх ногоо мэддэггүй. Эрдэнэбат тариачин, ногоочин . Сонголтоо хамгаал

Avatar

зочин 2020-08-27 202.21.100.210

шаамравскийн дээд одоо ажиллаж байгаа юу. Ангийнхантайгаа архидах юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж