Эдийн засаг хүндрэх төлөвтэй ч Төв банк өөдрөгөөр төсөөлж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.27-нд нийтлэгдсэн

Эдийн засаг хүндрэх төлөвтэй ч Төв банк өөдрөгөөр төсөөлж байна

Эдийн засаг хүндрэх төлөвтэй ч Төв банк өөдрөгөөр төсөөлж байна

Засгийн газраас “Covid-19” цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлж авсан арга хэмжээний хүрээнд хил хааж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Түүний улмаас экспортын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, бөөний болон жижиглэн худалдааны нийлүүлэлт бууран, хүнсний бус худалдааны салбар, тээвэр, түрээс, үйлчилгээний салбарын орлого тасалдсан зэрэг сөрөг үр дагаврууд гарсан билээ.

Банкуудын ашигт ажиллагаа буурч, алдагдалтай ажиллах, зээл олголт багасч, санхүүгийн салбар болон бодит сектор хоорондын харилцан уялдаа буурч, улмаар эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үр дүн гарав.

Манай орны экспортын орлого 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн нь чамгүй амжилт. Гэвч экспортын барааг үйлдвэрлэлийн төрлөөр авч үзвэл дунджаар нийт экспортын орлогын 85-90%-ийг уул уурхайн салбараас дангаар нь бүрдүүлж байгаа нь эдийн засаг нэг салбараас хэт хамааралтай, туйлын эмзэг байдалд байгааг илтгэж буй юм.

Цар тахал, гадаад болон дотоод орчны тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор ДНБ 2020 оны эхний улиралд 10.7 хувиар буурсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлдэг эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.9 хувиар буурав.

Эндээс Засгийн газрын хэрэглээ, хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр буурахаар хүлээгдэж байна. Монгол Улсын ДНБ 2020 онд 1-2 орчим хувиар агшихаар хүлээгдэж буй боловч 2021 онд 7-8 хувиар өсч сэргэх төсөөлөлтэй байгаа юм.

Гэвч энэхүү таамаглал хэрэгжих эсэх нь цар тахлын төлөв, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, дэлхийн санхүүгийн захын нөхцөл байдал хэр чангарах, зардлын бүтцэд гарах өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын итгэл, бирж дээр зарагдаж буй барааны үнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарахаар байна.

2021 ОНД ЧИНГИС БОНДЫН ТӨЛБӨРИЙГ НЭГ ИХ АЖРАХГҮЙ ТӨЛНӨ

Хэдийгээр шинжээчид эдийн засаг дахь доголдлууд, гадаад эрэлтийн огцом агшилт, хөрөнгийн гадагшлах урсгал, биржийн барааны үнийн огцом уналт гээд нөхцөл байдал улам хүндрэх төлвийг дохиолж байгаа талаар мэдээлж буй ч Төв банк өөдрөгөөр төсөөлж байгаа ажээ.

Тухайлбал, манай Улс 2021 оны тавдугаар сард Мазаалай бондын төлбөр төлнө. Энэ нь манай улсын авсан хамгийн өртөг өндөртэй бонд. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийхдээ “2016 оны гуравдугаар сард авсан энэ бондыг төлөх ёстой. Бараг 11 хувийн хүүтэй бондыг удаан хадгалах хэрэггүй.

Мазаалай бонд нь зээлийн хүүтэй адил шахуу долларын бонд учраас төлөх ёстой.

Төсвийн хэлэлцүүлгээс харахад, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт сөргөөр нөлөөлж, ДНБ-ий өсөлтийг сааруулсан. Төрийн нарийнаар ахлуулсан Ажлын хэсэг гарч, ажиллаж байгаа учраас Чингис бондыг төлөх юм байна гэж бодож байна.

2022 онд нэг тэрбум долларын Чингис бондын төлбөр төлнө. Миний хувьд 2021 онд энэ төлбөрийг төлөөд болчих байх гэж бодож байна.

Сая худалдаа хөгжлийн банкны төлсөн бонд 500 сая шүү дээ. Яагаад Монголбанк их идэвхтэй оролцсон бэ гэхээр Худалдаа хөгжлийн бонд нь засгийн газрын баталгаатай бонд байсан. Хэрвээ худалдаа хөгжлийн банк төлөхгүй гэвэл дараа нь засгийн газрын нэр хүнд яригдах байсан учраас төлсөн.

Монгол Улс 500 сая дээр ерөөсөө ажрахгүй байна гэж хэлж байгаа.

2016 онд Хөгжлийн банкны 580 саяын евро бондыг төлөх үед Монгол Улс, Төв банк өөрөө “хармаа”-ндаа мөнгөгүй, өртэй байсан. Өдгөө хүнд гаргаад өгөх мөнгөтэй, дээр нь тэрбум 600 сая долларын нөөцтэй. Тиймээс 50 сая төгрөг нэг их асуудал биш гэж бодож байна. Тэр утгаараа ямар ч байсан гайгүй юм байна гэж төсөөлж байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж