“Соёлын цаг” аян нээлтээ хийлээ | News.MN

“Соёлын цаг” аян нээлтээ хийлээ

“Соёлын цаг” аян нээлтээ хийлээ

“Соёлын цаг” аян нээлтээ хийлээ

Нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын Яам, НЗДТГ-тай хамтран хотын гудамж талбайд иргэд, олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй тоглолт, үйл ажиллагааг зохиох, нөлөөллийн аян болох “Соёлын цаг” аяны нээлтийг өнөөдөр хийлээ.

Соёлын сайд С.Чулуун “Соёлын цаг” аяны нээлтийн үеэр хэлэхдээ “2020 оны сонгуулийн үр дүнд Соёлын Яам 24 жилийн дараа дахин байгуулагдлаа. Соёлын яам монгол хүн бүрийн ялангуяа соёл урлагийн салбарынхны хүсэн хүлээж байсан гал голомт юм. Соёлын яам байгуулагдсанаар соёл урлагийн салбарынхан өөрийн түших тулах, зовлон жаргалаа хуваалцах, ажил үйлсээрээ хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү боломж нь монголын ард түмэнд хүртээмжтэй, монгол түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн монгол өв соёлоо эрхэмлэн хүндэтгэн хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийн эхлэл болох юм. Энэхүү аянд нэгдэж буй соёл урлагийн байгууллагынхан болон нийт ард иргэддээ сайн сайхныг хүсэж, “Соёлын цаг” аян албан ёсоор эхэлснийг хэлэхэд таатай байна” гэлээ.

Энэхүү “Соёлын цаг” аяны зорилго нь иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 24 газар Таны дэргэд- Танай дүүрэгт уриатайгаар өрнөх юм.

Арга хэмжээнд театр, музей, номын сан, төрийн өмчийн 20 гаруй байгууллагууд оролцов.

“Соёлын цаг” хөтөлбөр 2020 оны 8 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 26 хүртэл хоёр сар үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 103.14.38.137

Зуууны М-ийн Ол гэж сэтгүүлч ШУА-ийн өмнөх талийгч Ерөнхийлөгчийг хэнтэй нийлж муулж бичиж харлуулдаг байсан.

Avatar

zochin 2020-08-26 58.178.113.233

sots niigem sanaand orchloo soyoliin dovtolgoo gdg shg

Avatar

Зочин 2020-08-26 202.126.92.60

Корона гээд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа хэрнээ юү

Avatar

Зочин 2020-08-26 202.21.124.133

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж