Казахстан улс ОХУ-ын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг худалдан авах гэрээ байгуулснаа өнөөдөр /2020.08.26/ мэдэгджээ. Гэхдээ уг вакцины хүн дээр турших туршилт нь бүрэн дууссаны дараа худалдан авна гэж гэрээнд тусгасан байна.
Одоогоор нийт хэдэн тун вакциныг ямар үнээр авах нь тодорхойгүй байгаа ба эхний ээлжинд хамгийн эмзэг бүлгийн иргэдээ үнэ төлбөргүй вакцинд хамруулахаа мэдэгдээд байна. ОХУ-ын эрх баригчдын мэдээлж буйгаар дэлхийн 20 гаруй улс тус улсын болосруулсан вакциныг худалдан авахаа илэрхийлээд байгаа гэв.
ОХУ нь бусад улс орнуудаас харьцангуй бага хугацаанд буюу хоёр сар орчмын туршилт судалгааны дараа “Sputnik V” вакциныг гарган авсан юм. Тус улсын Засгийн газрын харьяа шууд хөрөнгө оруулалтын сан 40,000 хүнийг оролцуулсан өргөн хүрээний туршилтыг гадаадын судалгааны байгууллагуудын хяналт дор эхлүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна.
ДЭМБ болон барууны орнуудын зүгээс “Sputnik V” вакцин нь маш богино хугацаанд боловсруулсан учир илүү удаан хугацааны туршилт судалгааг хийж байж олноор үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ