Калифорнийн түймэрт 1.25 сая акр талбай шатжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

Калифорнийн түймэрт 1.25 сая акр талбай шатжээ

Калифорнийн түймэрт 1.25 сая акр талбай шатжээ

АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт 650 гаруй жижиг, том хэмжээний түймэр дэгдэж, наймдугаар сарын 15-наас хойш 1.25 сая акр талбай шатсан байна. Энэ нь Нью-Йорк хотын газар нутгаас зургаа дахин том аж. Өчигдөр/2020.08.25/ тус мужийн гал унтраах анги “Сэрүүн уур амьсгал, зөөлөн салхи түймрийг унтраахад ихээхэн дэм болж байна” хэмээн мэдэгджээ.

Одоогийн байдлаар тус мужид гарсан гал түймрийн улмаас долоон хүн нас барч, 1400 гаруй байшин, барилга сүйджээ. Сүүлийн өдрүүдэд чийгшил ихтэй, зөөлөн салхитай байгаа нь гал сөнөөгчдөд их дэм болж байгаа бөгөөд гал сөнөөгчид 24 цагийн турш ээлжээр ажиллаж байгаа гэнэ. Тус мужийн гал унтраах албаны дарга Марк Брунтон “Цаг агаар үнэхээр бидэнтэй хамтарч ажиллаж, энэ түймрийг унтраахад туслаж байна” гэжээ.

Өнгөрөгч Мягмар гаригт өмнөд Калифорнид гарч буй түймрийн улмаас тухайн бүс нутгийн айлуудыг нүүлгэн шилжүүлэх хэд хэдэн тушаал, сэрэмжлүүлгийг гаргажээ. Сономагийн оршин суугчдад гэртээ харих зөвшөөрөл өгч байгаа бол Напагийн оршин суугчдыг гэрээс нь нүүлгэн шилжүүлэх бус сэрэмжлүүлэг өгч байгаа гэнэ. Харин Санта Кларагийн оршин суугчдад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан байна.

Калифорнид дэгдсэн гал түймрийн аюул цаашдаа хойд Калифорни, Невада, Ореган, Монтана зэрэг мужуудын 1.6 сая акр талбайд тархаж магадгүй гэсэн тооцоог гаргажээ.

АНУ-ын 14-н мужид 93 томоохон хэмжээний түймэр гарч, 1.8 сая акр талбай шатжээ. Энэхүү 93 түймрийн 24 нь Калифорни мужид, 16 нь Аризона мужид, 14 нь Ореган мужид, долоо нь Аляска мужид, зургаа нь Колорадо мужид дэгдээд буйг тус улсын гал түймэртэй тэмцэх үндэсний газраас мэдээлж байна. Мөн тус улсын агаарын чанарын үндэсний газраас гал түймрийн утаа нь агаарын чанарт нөлөөлж буйг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж