Өвөрхангай аймгийн Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тус аймагт тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол өчигдөр /2020.08.25/ бүртгэгдсэн тул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дээрх арга хэмжээг авчээ. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнээс шинжилгээ авч, аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан байна. Шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан бөгөөд хариу нь өнөөдөртөө гарах юм байна. Тусгаарлагдсан гурван хүнтэй тарваганы мах идсэн гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт гэдэс нь өвдсөн, гүйлгэсэн шинж тэмдэг илэрчээ.
Зоонозын өвчин судлалын төвөөс гаргасан мэдээллээр тарваган тахал нь 1970 онд албан ёсоор бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 210 хүн өвчилж 83 нь нас баржээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр наймдугаар сар бол тарваган тахлын дэгдэлтийн оргил үе гэнэ. Тиймээс тарвага агнах, амьтны түүхий эд эрхтэн аль болох хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-08-26 66.181.167.254
Иймэрхүү тэнэг улсуудыг яалтай ч юм бэ дээ? Тэр чигээр нь хаямаар ч юм уу, юм ойлгодоггүй ийм тэнэг улсууд цаашид хэнд хэрэгтэй юм?
зочин 2020-08-26 202.21.100.210
Kominternii гишүүд ч тарваганы маханд дуртай
иргэн 2020-08-26 202.70.34.70
70 оноос хойш хэдэн хүн архинаас болж нас барсан бол, тэглээ гээд хорихгүй л юм даа. 50 шахам жилд 80 гаран хүн л энэ өвчнөөр хорвоог орхижээ. Бас ч гайгүй.
Зочин 2020-08-26 146.115.161.230
Arhichin teruugeeree l duusna. Tahal enuugeer ireh geed baina
ЗОЧИН 2020-08-26 202.126.89.29
ТАРВАГА ИДЭХГҮЙ БОЛ ӨЛСӨЖ ҮХЧИХ ГЭЭД БОЛДОГГҮЙ ЮУ ? ХА ХА ХА
Шилээ 2020-08-26 192.82.68.182
Тарваган тахал ийм шинжээр илэрдэггүй юмаа. Нэртэйгээр нь Ковид гэчихгүй дээ. Хүмүүсийн анхаарлыг татах гээд байгаа юм бол.
Зочин 2020-08-26 66.181.184.167
Битгий мэдэмхийр орос троллооо
SHD-20 2020-08-26 103.10.20.196
тэвчээргүй ард түмэнтэй яана даа. Хэлэх үг алга. Тарваган тахал гараад бна гэхэд л тоохгүй юм.
Зочин 2020-08-26 202.126.88.37
Guilagchin zantai,guilagachin setgelgeetei ard tvmen minuu zee !!!!!
Arai gaigvi umchtei hurungutegii ni XX zuund Ulaan Orosiin shaltaar Ardiin zasag ni ustgaad duusgasan !!!
Odoo tegeed komintern ntr genee.
Kominterniig STALIN udirdaj baisan shvv dee !!!