Японы Киото хотын “Kyoto Saga” урлагийн их сургууль ресторан зоогийн газруудтай хамтран хоол идэж байхдаа ч тайлах шаардлагагүй амны хаалт зохион бүтээсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Хоол идэж, юм ууж байхдаа гараараа барьж хэрэглэх зориулалттай уг амны хаалтыг цаас болон энгийн амны хаалт хийхэд ашигладаг материалаар хийсэн байна.
Киото хотод мягмар гаригт /2020.08.25/ 20 орчим зоогийн газар энэхүү амны хаалтыг туршиж үзсэн ба үйлчлүүлэгчид нэг гартаа сэрээ юм уу халбага, харин нөгөө гартаа амны хаалт барьж ашиглажээ.
Уг амны хаалтны санааг анх бодож олсон “Kyoto Saga” их сургуулийн захирал Сасаки Масакогийн хувьд ийм төрлийн бүтээгдэхүүн цаашид хооллох соёлын нэгээхэн хэсэг болно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс өмнө тус улсын “Saizeriya” сүлжээ ресторан мөн хоол идэж байхдаа зүүдэг амны хаалтыг зохион бүтээж байжээ.
Эх сурвалж: NHK, Kyodo news
Холбоотой мэдээ