Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг  бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын  бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.

Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах,
цагаан идээний өргөтгөсөн худалдаа
 зохион байгуулах байршил

 

 
Дүүргийн нэр

 
Байршил

 
1

 
Баянзүрх

1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай

6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбай

2

Сүхбаатар

2 дугаар хороо, АСА Цирк

2 дугаар хороо, Цэрэндоржийн гудамж гадна талбай

3

Чингэлтэй

5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай

 
4

Баянгол

13 дугаар хороо, Leon tower худалдааны төв

15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхар

 
5

 
Хан-Уул

2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв

15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазагийн дотор талбай

 
6

 
Сонгинохайрхан

14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв

1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төв

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-01-28 37.220.133.161

Hunsnii buteegdehuuniig zoriulaltiin uut sabgui zadgai zarah yum. Ter tsagaan idee hiisen tsaasan hairtsagand ny urid ny yu hiij baisaniig hen medeh bilee. Ariun tseberiin shaardlaga muu baina. Tegeed tub talbai deer zah ayatai zarmaargui yumaa.

Зочин 2016-01-28 182.160.0.103

БОЛИМООР ЮМ АА.ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЦУЛ ХОР БОЛСОН АГААРТ, ГЭРТЭЭ ЮУГААР Ч ХИЙСЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ, ХӨЛДҮҮ ЮМ ӨРЧӨӨД ЗАГАЙСАН ЮМНУУД

зочин 2016-01-28 202.70.43.134

Манай улс шиг төв талбай дээрээ худалдаа наймаа хийдэг тийм орныг би л лав мэдэхгүй юм даа. Улаан талбай,Тянь минийн талбай гээд

Зочин 2016-01-28 202.21.106.116

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ШҮҮ ЦАГААН ҮСТ , ҮСГҮЙ ХОЁР ГАМИНГИЙН СҮНСНҮҮДЭЭ.