Унгарын мэргэжлийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Активал Чаквар багт хүчин зүтгэж буй Г.Ганбаяр Европа лигийн урьдчилсан шатны тоглолтонд оролцохоор Швед улсыг зорьжээ. Тодруулбал, өдгөө 19 настай Сэлэнгийн унаган хүү тэрбээр Пушкаш Академийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж, Шведийн Хаммарбю багийн эсрэг тоглохоор болжээ.
Г.Ганбаярын хүчин зүтгэж буй Активал Чаквар баг нь Пушкаш академийн харъяа хоёрдугаар лигийн баг бөгөөд энэ сарын эхээр Г.Ганбаяр тус академийн залуучуудын багаас дэвшиж Активал Чаквар багт тоглох болсон юм.
Европа лиг бол УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос тивийнхээ мэргэжлийн клубуудын дунд зохион байгуулдаг хоёрдахь том тэмцээн юм. Та бүхний сайн мэдэх Интер Милан, Манчестер Юнайтед, Арсенал, Аяакс, Рома, ЦСКА Москва зэрэг том багууд энэ жилийн Европа лигт оролцсон.
Европа лигт түрүүлсэн баг дараа жил нь УЕФА Аваргуудын лигт хэсгийн шатнаас өрсөлдөх эрхтэй болдог.
Г.Ганбаярын хувьд 2016 онд Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар улсын мэргэжлийн хөлбөмбөгийн Пушкаш академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд тус академид суралцаж, мэргэжлийн гэрээ үзэглэсэн юм. Түүний хувьд өнгөрөгч Даваа гаригт Активал Чаквар багийн төлөө анхныхаа гоолыг оруулж, Пушкаш Академийн үндсэн багийн хараанд өртжээ.
OB 2020-08-26 119.40.103.3
Хоёр лигийн баг гэчихээд яагаад Европа лийгид тоглдодог юм бол, дээд юм уу, 1 дүгээр лигид тоглодог баг 2 эсвэл 3 дугаар байранд орж байж Europa league-d тогломоор юм.
иргэн 2020-08-26 202.179.25.5
сэлэнгийн залуу минь авьяас байгаа юм чинь хөдөлмөрлөөд байгаарай
Зочин 2020-08-26 43.242.242.59
Дүүд амжилт хүсье. Сайн тоглож Унгарчуудын хайр хүндэтгэлийг олж европод монгол хүн хөл бөмбөг сайн тоглож чаддаг юм гэдгийг харуулаарай. Дэмжиж харж байх болноо
монгол ах 2020-08-26 43.242.242.75
Ган баяраа хүү минь хичээгээрээ! Монгол залуусын бас нэг бахархал болж чадана гэдэгтээ итгэлтэй байгаарай
монгол ах 2020-08-26 43.242.242.75
Ганбаяр аа! Хүү минь хичээгээрээ ! Монгол залуусын бас нэг бахархал болж чадана гэдэгтээ итгэлтэй байгаарай!
Зочин 2020-08-26 103.229.121.14
Хичээгээрэй. улам их амжилтыг хүсье…
Soccer Football 2020-08-26 202.70.34.70
Garchigaa zasna uu. Evroligiin temtseend Ganbayaryn bag oroltsoj bn gevel zuv yum daa.