Хэвлэлийн эрх чөлөөнд "дайсагнаж" буй Төрийн ордон | News.MN

Хэвлэлийн эрх чөлөөнд "дайсагнаж" буй Төрийн ордон

Хэвлэлийн эрх чөлөөнд "дайсагнаж" буй Төрийн ордон

Хэвлэлийн эрх чөлөөнд "дайсагнаж" буй Төрийн ордон

Парламентын үйл ажиллагааг өдөр бүр сэтгүүл зүйн бичлэгийн олон төрөл зүйл хэлбэрээр иргэдэд хүргэдэг парламентын сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх  өнөөдөр хурцаар хөндөгдөхөд хүрээд байна.

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй холбоотойгоор Төрийн ордны сэтгүүлч, зураглаачдын ажиллах орон зайг хязгаарлаж,  ордны хоёр давхраас өөр байршилд нэвтрэхийг хориглоод хагас жил болж байна.

Энэ хугацаанд УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд  мэдээлэл өгөхдөө тусгайлан бэлтгэсэн цэг дээр ирж, дуртай сэдвээрээ мэдээлэл өгдөг.  Бусад үед сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгааг парламентийн сэтгүүлчид өнөөдөр /2020.08.26/ эсэргүүцэж, тэмцэл хийхээ мэдэгдлээ.

Учир нь байнгын хороо, чуулганы  хурлаас хэрэгтэй мэдээллээ, өнцгөө харж сурвалжлах сэтгүүлчийн эрх хаагдаж байгаа юм. Үүний оронд УИХ-ын ажилтны бэлтгэсэн албан мэдээгээр олон нийтийн мэдэх эрхийг хангаж чадахгүй.  Редакцууд өөр өөрийн өнцөг гаргаж бичдэг ялгаа үгүй болж, нэг хэвийн, албаны мэдээлэл тараах нь. Түүнчлэн телевизийн зураглаачид нь байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж дүрс авах боломжгүй байдаг нь мэдээллийн чанарт нөлөөлдөг.

Сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарласны цаана байнгын хорооны хуралдаанд бизнесийн болоод хэн нэгний эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг болохоор үүний цаана бохир ашиг сонирхол ноцтой асуудал үүсгэж байна гэж сэтгүүлчид үзэж байна. Тиймээс парламентын сэтгүүлчид  өнөөдөр  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг болон УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар С.Батбаатар нарт хандан бүрэн эрхийнхээ дагуу уг асуудлаа эргэн харахыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ.

Хэрэв дээрх журмаа өөрчлөхгүй бол парламент, Засгийн газрын үйл ажиллагааг огт сурвалжлахгүй байх тэмцлийн  дараагийн хэлбэрт нэгдэнэ гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагууд илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-26 202.21.108.7

Сэтгүүлчээ цөөл. Гадуур,яам албан газар иргэдтэй тулж ярилц!

Avatar

Монгол улсын иргэн 2020-08-26 202.9.40.138

Сэтгүүлчдийн эрх чөлөө гэдэг дэлхий дахинд хамааралтай асуудал шүү. Төрийн бусармаг аливаа үйл ажиллагаа нь сэтгүүлчдын эрх чөлөөг хааж боосноор эхэлдэг. Эрх мэдэлтнүүд өөрсөндөө халгаатай аливаа үйлдлийг цар тахал нэрээр нууж байна. Сэтгүүлчид халдвар тусаад байгаа юм уу. Сэтгүүлчдийг юуны халдвараас сэргийлж хлриод байгаа юм өол. Бүх зүйлийг нууж хаахын тулд цар тахлыг ашиглаж эхэллээ дээ энэ төр засаг. Удахгүй иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бүх сувгыг хаах байлгүй.

Avatar

Зочин 2020-08-26 58.109.221.157

Setguulch nertei ordond shavsan olon ajilgui huniig yah ve Gadaa haluun tseg deer ochihoos zugatdag boljee

Avatar

zochin 2020-08-26 58.109.221.157

Setguulch nertei humuus ordond shavaaralddag bolood udaj baina 100 yamaand 60 uhna gegcheer mongold heden tv sonin heretei ve gadaa ger horoolol, huduu,garch ajillaach setguulchid ee

Avatar

Зочин 2020-08-26 122.201.21.120

Одоо ч сэтгүүлчдийн мэдээлж байгаа зүйлд итгэхэд хэцүү болжээ Хэвлэл мэдээлэл хувьд шилжсэн эзэн нь яаж бич юуг хэнийг шүүмжил гэнэ түүгээр нь л бичсэн болж байдаг юм биш үү Үнэн юм ховор гол төлөв төрийн эсрэг турхирсан зүйл бичих нь их үнэлэгддэг бололтой

Avatar

Зочин 2020-08-26 122.201.31.32

sejgiin hudaldagdsan umhii setguulchdiig zailulah heregtei zuv shdee

Avatar

Зочин 2020-08-26 203.91.115.49

ХУДАЛДАГДСАН СЭЖГИЙН ӨМХИЙ ҮНЭРТЭЙ СЭТГҮҮЛЧДИЙГ ЗОДОХ Ч БАГАДНА. ХҮН ГҮТГЭНЭ ДОРОМЖИЛНО УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ.

Avatar

Зочин 2020-08-26 66.181.177.211

чи өвдөхөөрөө битгйи хэвлэлийнхэнд хандаарай. өвдөж зовсон хүмүүст сэтгүүлчид л тусалдаг, олон түмэнд мэдээлдэг.

Avatar

Зочин 2020-08-26 103.57.92.136

MANDAHBAYARIIN HULGAICHIIN HUURNUUD…EE

Avatar

иргэн 2020-08-26 192.82.66.151

Хэвлэлийнхэн өөрсдөө үнэн зөв мэдээлэл дамжуулдаггүй дандаа улстөрчдийг л муухай харагдуулах мөн эрх мэдэлтэнгүүдийн дохио зангаагаар УИХ-н шударга гишүүдийг байнга шүүмжилж хувийн асуудлруу байнга орж хооронд нь яс хаядаг биздээ.Тийм учир гишүүд битгий ярилцлага өг.Палиткддаг гишүүдээсээ л яриа ав.Ер нь энэ журам сан болсон.Хэвлэлээр хэрүүл явахгүй тайван байгаа.Яриа авахаа болино л биз.Авах нь аваг.Нямбаатар Оюунэрдэнэ Аюурсайханаас л сайн яриа ав.Наадуул чинь жинхэнэ та нарын хүмүүс биздээ

Avatar

Зочин 2020-08-26 66.181.187.45

4 дэх засаглал амыг М А Н бариад удлаа одоо дуурах болсон сэтгүүлчдийн дуу хоолой үнэхээр дутагдаж байна

Avatar

zochin 2020-08-26 122.201.26.172

Setguulchid odoo hudlaa uls turjihuu bolioo shiree sandal divan hurtel bgaa shuu

Avatar

Зочин 2020-08-26 37.76.71.180

Онц байдлын дэглэм улс даяар байгаа хэвээрээ үeд та нар хязгаарлалтын дэглэм байлгүй яадаг юм. Би л хэл амтай гэсэн шиг битгий дураараа юм ярьцгаа. Гэртээ ч ирж чалахгүй зовж байгаа гадаадад гацсан хэдийнхээ талаар огт дуугарахгүй байж дарга нарын өрөөнөөс өрөөний хооронд явуулсангүй гэж хуцах ч ёстой яршиг байнаа

Avatar

Зочин 2020-08-26 202.55.188.42

гоёо гоёо та нар өөрсдөө буруутай Монголчуудыг та нар хар мэдээгээр тарихыг нь угаадаг угаасаа сурлага муутууд сэтгүүлч болдог гэх юм бналээ.

Avatar

Зочин 2020-08-26 66.181.177.211

халтар малаа, харин толгойтой чадвартай хүн сэтгүүлч болдог юм. Чи бол зүгээр гар утасны хулгайч

Avatar

НЯМДОРЖ 2020-08-26 192.82.77.35

ХОВ ДАМЖУУЛЖ, ХАГАРАЛДУУЛАХААС ӨӨР, ӨӨДРӨГ , ГЭГЭЭТЭЙ ЗҮЙЛ ОЛЖ ХАРАХ ЧАДВАРГҮЙ, "СЭТГҮҮЛЧ" НЭР ЗҮҮСЭН МАЛНУУДЫГ, ТЭР ТЕЛЕВИЗТЭЙ НЬ ХАМТ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. ЯГ ТЭР ШАЛАН ДЭЭР Л ХАЯМААР БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ХЭРЭГГҮЙ ОЛОН ХООЛНЫ САВУУДЫГ.

Avatar

Зочин 2020-08-26 66.181.177.211

хэвлэлийн эрх чөлөө байхгүй бол хойд солонгосоос дор байдалд орно шүү, эргүү орк оо

Avatar

иргэн 2020-08-26 202.179.27.0

Сэтгүүлчид Өөрсөд өө ч Буруутай, 6.2 газар өмчлөх зүй заалтын талаар одоо болтол Үгээ хэлж дуугарахгүй байгаа байж Өөрсөдийнх нь Эрх ашиг хөндөгдөөд ирэхээр бөөн мюм болох гэж
Ард түмэн Сэтгүүлчид Та нарыг л Дэмжихгүй, Улс орон газар шорооныхоо ганц үг дуугардаггүй Сэтгүүлчидтэй Ард түмэн Нэгдэхгүй

Avatar

Зочин 2020-08-26 66.181.190.60

Заригаас бусад нь МАН-д худалдагдаж хаалтын гэрээтэй гээ биздээ.нэгэнт МАН-ыг шүүмжлэхгүй юм бол төрийн ордонд сэтгүүлчийн хэрэг байхгүй юм

Avatar

baingiin unshigch 2020-08-26 202.9.40.161

Toriin ordnii heruules iluu zaluuchuudiin bichsen medee iluu sonirholtoi bhiin yamar ch tv n medeegeer garahgui soning tanai zaluu setguulchid niitelj bna

Avatar

Сонгогч 2020-08-26 64.119.27.166

Сайн л биз дээ. Нэг их гийгүүлж, айлгаж гэнэ. Таван өгүүлбэр зөв найруулаад биччихэж чаддаггүй шар хэвлэлийнхнийг хөөж гаргавал таарна. Юун хээвлэлийн, хэвлэн нийтлэх эрх чөлөө. Хов жив цуглуулж, болж өгвөл шантаажлах материал олж авах гэж үүгээр түүгээр гүйлдэхээс өөрөөр эд нарт үзээд өгье гэхэд нэг ч олигтой мэдээ, сурвалжлага байхгүй. Хөлсний бичээч нар.

Avatar

Зочин 2020-08-26 66.181.177.211

хөөе оркоо. хэвлэлийн эрх чөлөө байхгүй бол энэ улс тэгээд л дуусна. богино ухаантай чам шг мал яаж ойлгох вэ.

Avatar

Иргэн 2020-08-26 103.26.193.77

Зүгээр л хөөгөөд гаргачихаач. Эд нар шиг хэрэггүй элементүүд Монголд лав байхүй дээ. Та нартай зүйрлэх аргагүй том сэтгүүлч бичиж байна.

Avatar

Ksa 2020-08-26 202.126.88.34

Гэр орон, машин тэрэг, саун массаж, хөдөө гадаа, булан тохой, гуанз, карокед болзоод ярилцлага авч бай л даа. Төрийн ордон маань цэвэр ариун байг ээ. Аль аль нь дуртай биз дээ. Боломж ШААнсыг алдаад хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж