"SpaceX" компанийн "Crew Dragon" хөлөг өнгөрсөн тавдугаар сард анхны сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэснээр АНУ 10-аад жилийн дараа өөрсдийн хөлгөөр сансарт нисэх эхлэлээ тавьсан билээ.
Тэгвэл “NASA” болон “The Boeing” компани хамтран “CST-100 Starliner” хөлгийг 2021 онд сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа ба уг хөлгөөр сансрын тойрог замд хүрч ажиллах сансрын нисэгч эмэгтэйн нэрийг “NASA” өчигдөр /2020.08.25/ зарлажээ.
Африк гаралтай эмэгтэй, 49 настай Жанет Эппс ирэх онд “Boeing”-ийн хөлгөөр анх удаа сансарт нисэх нисэгчдийн нэгээр тодорсон байна. Түүнээс гадна өөр хоёр нисэгч хамт тойрог замд ажиллах ба үлдсэн хоёр нисэгчийн нэрийг хараахан зарлаагүй байна.
Эппс 2018 онд Оросын Союз хөлгөөр тойрог замд хүрэх Америкийн багийн бүрэлдэхүүнд шалгараад байсан ч нислэгээс таван сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар хасагдаж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Холбоотой мэдээ