Шөнийн тэнгэрт гялтганах одод Элон Маскын Старлинк хиймэл дагуулын сүлжээнээс болж одоогийнх шигээ тод харагдахаа болино хэмээн эрдэмтэд анхааруулж байна.
Маск өнгөрсөн жил дэлхийн хамгийн алслагдсан бүсүүдэд хүртэл өндөр хурдны интернэт сүлжээ хүргэхийн тулд хэдэн арван мянган хиймэл дагуулуудыг дэлхийтэй ойрхон байрлуулах Старлинк төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнийгээ ч биелүүлэхээр хэдэн зуун төхөөрөмж хөөргөөд байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр гурван долоо хоногийн өмнө жаран ширхэг төхөөрөмж хөөргөсөн байна.
Эрдэмтэд Маскад дээрх төслийг хэрэгжүүлснээр бидэнд сансрын уудам урьдынх шигээ харагдахаа болино гэдгийг дахин дахин анхааруулсаар байгаа гэнэ. 250 гаруй эрдэмтэн, сансар судлаач, инжинер, од судлаач зэрэг хүмүүстэй ярилцсан тайлангаас үзвэл дээрх төслийг хэрэгжүүлбэл шөнийн тэнгэрийн харагдах байдал үүрд өөрчлөгдөх аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ