Цэргийн коммунизм: Х.Баттулга ба У.Хүрэлсүх

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

Цэргийн коммунизм: Х.Баттулга ба У.Хүрэлсүх

Цэргийн коммунизм: Х.Баттулга ба У.Хүрэлсүх

Орхон аймагт болсон “Дайчилгааны команд штаб”-ын хээрийн сургуулилалттай ажиллагаатай Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцах үеэрээ буу зүүж очсон нь харагдах имиж нь сүртэй ч, илэрхийлэх өгүүлэмжийн  хувьд илүү ноцтой асуудал дагуулж байна.

Товчхондоо, Ерөнхий сайдын “гоёл” улс төрийн хувьд олон салаа утга агуулжээ. Эндээс Монголд аажмаар цэргийн дарангуйлал тогтож буйг дэлхий харсан байх. Харин Монголын улс төрийн хувьд дотоодын байдал тун эвгүй, хэн нь жинхэнээсээ Зэвсэгт хүчнийг командлаж байна вэ гэсэн асуулт хөндөгдөх нь зүйн хэрэг.

Ямар зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар цэргийн хээрийн сургуулилалт зохион байгуулсныг, яагаад Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд очиж танилцсан нь ойлгомжгүй ч, ямартай ч УИХ-ын сонгуулиас хойш цэргийн дүрэмт хувцсаар гангарсан, “дайнд” хөөрсөн муу эр, эмс олширч байгаа нь үнэн.  УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас эхлээд нэрлэж болно.

Хэрэвзээ У.Хүрэлсүхээс өөр Ерөнхий сайд ташаандаа гар  буутай гарч ирсан бол манай ялсан монголчууд аль хэдийнэ ял өгөөд, цаазлах нь холгүй суугаа.

У.Хүрэлсүх Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн.  “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн.  2019 оны дөрөвдүгээр сард тус холбоо Төрийн ордонд анхдугаар хурлаа хийж, 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг тэргүүнээр сонгосон байдаг ч Монгол Улсын Зэвсэгт хүчнийг командлах эрх, үүрэг түүнд байхгүй. Ийм эрх ганцхан Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг.  Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь Зэвсэгт хүчний тухай хуульд заасны дагуу дараах эрх, үүргийг эдэлнэ.

  • Төрийн цэргийн номлолыг батлах,
  • Зэвсэгт хүчнийг хэрэглэх ерөнхий болон стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөөг батлах,
  • Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвчийг батлах;
  • Бүх Цэргийн Их Хар Сүлд, зэвсэгт хүчний Жанжин тугийн тодорхойлолт, дүрмийг батлах,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрмийг батлах,
  • Дээд офицерын албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг тогтоох,
  • Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах,
  • Цэргийн анги, байгууллагыг цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцуулах журмыг тогтоох,
  • Улсад онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хугацаат цэргийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох,
  • Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг батлах, цэргийг байлдааны бэлэн байдлын дээд зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх шийдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах,
  • Улсын хил, онц чухал объектын хамгаалалтад зэвсэгт хүчнээр дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах,
  • Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх.
  • Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг тогтоох үүрэгтэй.

Монгол Улсын Зэвсэг хүчний Ерөнхий командлагч нь одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулга. Хэдий “муу нэртэй ч” тэрбээр ташаандаа гар буу зүүж, ард иргэдээ айлгаж ичээгээгүй яваа.

Төрийн цэргийн байгууллагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга, төрийн бус байгууллагыг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх толгойлдог.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирддаг төрийн бус байгууллага нь “Монгол Улсын ирээдүй болсон залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалах, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой”.  Тэгэхээр хэн нь жинхэнэ командлагч вэ гэх эргэлзээ ч эндээс төрөх нь лаь:

Х.Баттулгын командлалд байдаг Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага.

Ийм хоёр цэргийн байгууллагыг ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь толгойлж байна. Үндсэндээ, Монгол Улс цэрэгжсэн улс болж хувирчээ гэхэд бодит үнэнээс зөрөхгүй юм.  Тухайлбал, Ерөнхийлөгчийн биечлэн анхаарч буй шинэ төмөр замын төсөл дээр түмэн цэрэг дайчлах болсон.  Улсын байр наадмыг зохион байгуулсан 13 дугаар зууныг тохижуулахад ардын цэргийн хүчийг ашигласан гээд цэрэггүй бүтээн байгууллалт, цэрэг хувцасгүй улстөрч байхаа больжээ. Тиймээс цэргийн коммунизмд тавтай морил. Монголд цэрэг хүн моод болсоон!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж