Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас /БОАЖЯ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.08.26/ мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:
-Салбар яамны баримталж буй үндсэн үйл ажиллагааны зарчим нь байгаль орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого юм. Сүүлийн үед цахим хуудаснаа самар зарж буй хүүхэд хөгшдөд хууль хяналтын байгууллага хатуу хандаж байна гэх зэрэг шүүмжлэлүүд тархах болжээ. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Байгалийн талбайн ойн тавхан хувь нь хуш модон ой юм.
Энэ жилийн хувьд арван аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургасан. Тухайлбал, Баян-Өлгий, Булган, Архангаай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг, Сэлэнгэ, Увс гэсэн арван аймаг хушан ойтой буюу самар ургадаг. Энэ жил найман аймгийн 25 суманд ургац өндөр байгаа. Энэ жил их ургацын жил.
Ойн тухай хуульд зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зорилулалтаар хуш модын самар түүхгүй гэсэн хуулийн заалттай. 1990 оноос хойш иргэд самар түүхдээ хуш модонд гэмтэл учруулсны улмаас хуш модны 40 хувь нь доройтолд орсон. Самар түүхдээ хуш модыг хамаагүй нүдсэнээс болж болц нь унаж шавьжид идэгдсэн байна.
Тиймээс ойн тухай хууль, яамны сайдын баталсан журмаар Засгийн газрын баталсан тогтоолоор есдүгээр сарын 10-аас дараа жилийн гуравдугаар сарын 15-ыг хүртэл самар түүх журам байдаг.
Гэтэл одоо хулгайгаар түүгээд зарж борлуулж байна. Энэ нь самар түүх технологийг зөрчиж хуш модыг гэмтээж цаашдаа үхэх аюулд хүргэх эрсдлүүд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд хууль журмын дагуу ажиллаж байхад хүүхэд, хөгшдийг дээрлэхсэн мэтээр буруутгаж болохгүй. Ард иргэд мэдээж байгалийн баялагаасаа хүртэх эрхтэй. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйлийг зохих зөвшөөрлийнх нь дагуу хийвэл аль, аль талдаа асуудал үүсэхгүй.
САМАР ТҮҮХДЭЭ 30 ХУВИЙГ НЬ ТҮҮЖ, 70 ХУВИЙГ НЬ ҮЛДЭЭХ ЁСТОЙ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Н.БАТЗОРИГ:
-Есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг. Хуш мод 3-5 жилийн хугацаанд их үрийн жил болдог бөгөөд 2020 оноос их үрийн жил эхэлж байна. Хуш мод нь 20 нас хүрч байж үрээ өгдөг тул нөхөн төлжих хугацаа нь удаан. Арван аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд найман аймгийн 25 суманд их ургацтай байна. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэдэг.
Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг. Ингэхдээ ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самар, үйлдвэрлэлийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэдэг.
Хуш мод нь ойн нөөцийн тавхан хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ нь 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой. Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Болц нь гүйцсэн самарыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол 5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Э.БУРАМ
Зочин 2020-08-26 202.9.40.119
Ядарсан ард иргэд намарт самар жимснээс багахан орлого олж амьдардаг.Төрийхөнд өгөх авилгын мөнгө байхгүй учир бид нарт зөвшөөрөл өгдөггүй.Ардчилал гэж хий хоосон АНУ-н бусад орныг дарангуйлдаг зэвсгээр 28 жил төрд нам гэж хуйвалдаж гарсан хулгайчид ард түмний амьдралыг ийм л болгосон.Сарангэрэл сайдаа байгалийн баялгыг хулгай хийгчидэд хөдөлмөрийн баатар өгдөг.Бидныг торгоод хэрэггүй мөнгө байхгүй шууд буудаж алдаг хууль санаачил өлсөхгүй амар шүү.
Зочин 2020-08-26 202.21.108.1
Орон гэргүй гуйлгачид л ууланд гарсан байна, тэднийгээ дийлэхгүй төр засгаас ч юу хүлээхэд дээ
Зочин 2020-08-26 66.181.161.54
Энэ авгайг шууд нэвт дүрнэ гэсэн самарчид ууланд зөндөө бна лээ
Тунгалаг 2020-08-26 202.55.188.93
Энэхүү аюулт өвчинтөө байгаа жил самар түүлтийг үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээнд тас хоригло!!!!! Гадуур амны маскгүй байлаа самар цөмсөн нөхдүүд үнэн хайнга байна аа!!!! Ядаж л гараар дамжиж бохирын өвчин хэцүү шүү лээ
Зочин 2020-08-26 66.181.178.130
Самар түүхэд хуш гэмтдэг гэдэг энэ зүйлийг бага ангийн багш балчир сурагдадаа ярих болохоос бодлого хийдэг сайд арай өөр юм яримаар юм шиг. Ядаж л газраа мэддэггүй яам бэлчээр ургамал амьтан ой, хөрс, усыг тэнгэрээс дүүжилж хамгаалахгүй гэдгээ ярих ёстой
Yadgiin minii uur xureed bna xun oilgodgui zarim neg malaas bolj 2020-08-26 66.181.161.106
Yasan baigaldaa xair nairgui xumuis we? Bid ene baigal, oi mod, amitan, urgamal usiig xamgaalax gj yaj temtsej ajillaj bgag medej bnu. Xuduu xurj gadaa gandaj, ywgan nutsgen botoo usand ywdag yum. Cham metiin surug commentchid jinxen xereggui yum xiixeer. Neg irgenii butuutai ajilagaanaas bolood xush mod yaj ugui boln bgag, yaj suidej bgag ochod xaraad uzeerei. Enenees bolj xechneen xuuxed modnoos unaj gemtej, xechneen ni ene xorwoogoos uurd xalij bgag medex yumu
зочин 2020-08-26 66.181.183.187
Сарангэрэл сайд ирсэнээс хойш БОАЖЯ унтаж байна.төрийн алба намын эрх авгайн хувийн өмч болжээ. чадвралаг Сайд хэрэгтэй байна
ИРГЭН ХҮРЭЛБААТАР 2020-08-26 103.209.252.61
МОНГОЛЫН ЦАГДАА НАР БОЛ БАЯНД БЯЛДУУЛЧЛАЖ ЯДАРСАНЫГ ЯРГАЛАДАГ ХҮНИЙ ХОГ ШААРЫН ЦУГЛУУЛГА ЮМ.
иргэн 2020-08-26 202.179.27.0
Хуш мод л гэнэ хэдэн Тэрбумаар нь Идэж ууж Улс орон Ард иргэдээ Ядууруулж , Өрөнд оруулжчихаад байж бас Самар Хуш модонд Санаа нь зовж гэнэ дээ
зочин 2020-08-26 202.55.191.130
Эхдээд аль хэдийн хорхойд идэгдэж өгөршсөн модоо цэвэрлэх үйл ажиллагаа зохион байгуулсан дээрдээ, хол явах ер хэрэггүй Богд уулаа л харчих. Ойн аж ахуйн менежмент гэж байхаа больсон.
хөгшчүүл 2020-08-26 103.9.88.162
хүүхдүүдээс дээрэмдсэн 2 шуудай сарыг нь буцаагаад өгчих өө,олон юм яриад яах нь вэ
Зочин 2020-08-26 66.181.190.60
Энэ балай авгай эрүүл мэндийн салбар дампууруулаад одоо байгаль орчныг самрахаар сэтгэл шулууджээ Одоо боль доо
zochin 2020-08-26 88.123.12.143
hush zaahbee chii mongoliig gemteej bn daa
Зочин 2020-08-26 202.126.89.229
Модыг нь тайрч унагаад авчдаг ш дээ , мэдээгүй юмуу, 100 айл дээр хужааа бэнзинээр ажилладаг хөрөө хямдхан зардаг ш дээ
Зочин 2020-08-26 66.181.191.30
Сарангэрэл тэнэг авгай эрүүл мэндийн талаар юу ч мэдэхгүй шигээ самар түүх талаар бас юугаач мэдэхгүй хахаха
Зочин 2020-08-26 202.126.92.99
чамаас л дээр самар түүх талаар чи өөрөө юу мэдхийн нинжа минь
Зочин 2020-08-26 66.181.161.106
Tiim chamaas deer erguu ninja mine.chamshig yumnuud yrijga sedwiinxee talaar yuch medexgui bj meddeg negniig xarxaar ataarxal ni turuud bdag bxa
Зочин 2020-08-26 66.181.183.50
САМАР ТҮҮГЧИД ОЙГ ГАМШИГ БОЛГОДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЯМАРЧ ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ. МОДЫГ ГОЛЫГ НЬ ГАРТАЛ ЦОХИЖ ГЭМТЭЭЖ ХАЯДАГ.
Зочин 2020-08-26 203.91.115.55
л