"Самар түүхдээ хуш модыг гэмтээснээс болж шавьжид идэгдэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.26-нд нийтлэгдсэн

"Самар түүхдээ хуш модыг гэмтээснээс болж шавьжид идэгдэж байна"

"Самар түүхдээ хуш модыг гэмтээснээс болж шавьжид идэгдэж байна"

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас /БОАЖЯ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.08.26/ мэдээлэл хийлээ.


БОАЖ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:

-Салбар яамны баримталж буй үндсэн үйл ажиллагааны зарчим нь  байгаль орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого юм. Сүүлийн үед цахим хуудаснаа  самар зарж буй хүүхэд хөгшдөд  хууль хяналтын байгууллага хатуу хандаж байна гэх зэрэг шүүмжлэлүүд тархах  болжээ. Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Байгалийн талбайн ойн тавхан хувь нь хуш модон ой юм.

Энэ жилийн хувьд арван аймгийн 63 сум болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургасан.  Тухайлбал, Баян-Өлгий, Булган, Архангаай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв аймаг, Сэлэнгэ, Увс гэсэн арван аймаг хушан  ойтой буюу самар ургадаг. Энэ жил найман аймгийн 25 суманд ургац өндөр байгаа. Энэ жил их ургацын жил.

Ойн тухай хуульд зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зорилулалтаар хуш модын самар түүхгүй гэсэн  хуулийн заалттай.  1990 оноос хойш иргэд  самар түүхдээ хуш модонд гэмтэл учруулсны улмаас хуш модны 40 хувь нь доройтолд орсон.  Самар түүхдээ хуш модыг хамаагүй нүдсэнээс болж болц нь унаж шавьжид идэгдсэн байна.

Тиймээс ойн тухай хууль,  яамны сайдын баталсан журмаар Засгийн газрын баталсан тогтоолоор есдүгээр сарын 10-аас дараа жилийн гуравдугаар сарын 15-ыг хүртэл самар түүх журам байдаг.

Гэтэл одоо хулгайгаар түүгээд зарж борлуулж байна. Энэ нь самар түүх технологийг зөрчиж хуш модыг гэмтээж цаашдаа үхэх аюулд хүргэх эрсдлүүд байгаа учраас хууль хяналтын  байгууллагууд хяналт тавин  ажиллаж байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд хууль журмын дагуу ажиллаж байхад хүүхэд, хөгшдийг дээрлэхсэн мэтээр буруутгаж болохгүй. Ард иргэд мэдээж байгалийн баялагаасаа хүртэх эрхтэй. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйлийг  зохих зөвшөөрлийнх нь дагуу хийвэл аль, аль талдаа асуудал үүсэхгүй.

САМАР ТҮҮХДЭЭ  30 ХУВИЙГ НЬ ТҮҮЖ, 70 ХУВИЙГ НЬ ҮЛДЭЭХ ЁСТОЙ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч  Н.БАТЗОРИГ:

-Есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг. Хуш мод 3-5 жилийн хугацаанд их үрийн жил болдог бөгөөд 2020 оноос их үрийн жил эхэлж байна. Хуш мод нь 20 нас хүрч байж үрээ өгдөг тул нөхөн төлжих хугацаа нь удаан.  Арван  аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд найман аймгийн 25 суманд их ургацтай байна. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэдэг.

Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг. Ингэхдээ ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самар, үйлдвэрлэлийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэдэг. 

Хуш мод нь ойн нөөцийн тавхан  хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ нь  30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой. Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Болц нь гүйцсэн самарыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн бол  5.4 сая төгрөгөөс дээш мөнгөөр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж